СОНГОХ ЭРХЭЭ БООМИЛУУЛСАН БАГАНУУРЧУУД Х.ТЭМҮҮЖИНД САНАЛ ӨГӨХГҮЙ НЬ

1465537017_screen-shot-2016-06-10-at-15.34.20Нийслэлийн дагуул хотын статустай болоод удаагүй байгаа Багануур дүүргийг бие даасан УИХ-ын сонгуулийн нэг тойрог болгох тогтоолын төслийг СЕХ-ноос УИХ-д өргөн барьсан.

 

Гэвч Х.Тэмүүжин тэргүүтэй АН-ын хэсэг бүлэг гишүүд түүнийг нь өөрчлөн, Багануур хотыг дөрвөн жижиг хэсэгт хувааж нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэгтгэсэн билээ. Уг шийдвэрийг Багануур дүүргийн иргэд гарсанаас нь хойш эсэргүүцсэн. Эдүгээ тэд Үндсэн Хуулийн Цэцэд хандахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Иргэд Х.Тэмүүжинг үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд хэрэв иргэдийн саналыг ҮХЦ хүлээн авбал УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох хууль эрх зүйн боломжтой.

 

Иргэдийн гарын үсгийг цуглуулж буй өргөдөлд ийнхүү бичжээ:

 

“Сонгуулийн тойрог, мандат, нутаг дэвсгэрийн хуваарийг батлах тухай тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурал(МУИХ), 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцэн батласан. Ингэхдээ МУИХ-ын гишүүн Х.Тэмүүжин болон Ардчилсан намын МУИХ дахь бүлгийн гишүүд Сонгуулийн Ерөнхий Хорооноос өргөн барьсан хувилбар буюу Багануур хот тусдаа бие даасан УИХ-ын сонгуулийн нэг тойрог байх агуулгыг өөрчлөн, Багануур хотыг дөрвөн жижиг хэсэгт хувааж тухай бүрийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойргуудад нэгтгэх тогтоолыг гаргасан.

 

Ингэхдээ хүн амын тоог нэн тэнцвэргүй байдлаар буюу 150.000 орчим хүн амтай Сүхбаатар дүүрэгт, 30.000 гаруй хүн амтай Багануур хотыг шууд хуваан нэгтгэсэн нь Багануур хотын иргэдийн сонголт сонгуулийн дүнд үл нөлөөлөх, зөвхөн нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэдийн саналаар сонгуулийн үр дүн шийдэгдэх, төрийн эрх барих дээд байгууллагад өөрсдийн гэсэн төлөөлөлгүй болох нөхцөл үүсээд байна.

 

Багануур дүүргийн иргэдэд Үндсэн хуулийн 16. 9-д заасны дагуу олгогдсон “Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох” эрх ноцтой зөрчигдөж байна хэмээн үзэж байна.

 

Иймд Багануур хотыг дөрвөн хэсэгт хувааж, нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэгтгэн сонгуулийн тойрог байгуулсан УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн Хуулийн Цэц шийдвэр гарган хүчингүй болгож өгнө үү” гэсэн байна.

 

Ийнхүү Х.Тэмүжин ямартай ч дэвшсэн тойрогийнхоо иргэдийн нэг хэсгээс огт санал авахгүй нь.

 

И.Ганболд

 

Эх сурвалж : www.GEREG.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 12 June 2016

би Тэмүүжинд саналаа өгнө дөө

Сэтгэгдэл бичих