Н.Нацагням: Монголын хямрал хүнээс биш буруу онолоос үүдэлтэй

natsag

Сүүлийн 20 жилийн манай улсад нүүрлээд байгаа улс төр, эдийн засгийн хямрал бол хэн нэгэн улс төрчийн, хэсэг бүлэг хүмүүсийн буруу огт биш юм. Харин буруу онол, оюуны вирусаас болж буй хэрэг хэмээн  Төрийн соёрхолт инженер Н.Нацагням үзэж байгаа ажээ. Түүнийхээр бол улс төрийн, эдийн засгийн гэсэн үндсэн хоёр вирус бий .

Оюуны вирус-1. Хөгжингүй капитализмыг чөлөөт өрсөлдөөнөөр биш харин монополиор байгуулдаг. Хөгжингүй капитализм  хөгжсөн орнууд монополь  ба үндэсний  стандартаар  импортыг хорьдог мөн дотоодын компаниудыг өөр хоорондоо өрсөлдөхийг хорьдог байна. Жишээ нь Герман улс салаавчлах аргаар дотоодынхоо чөлөөт өрсөлдөөнийг хорьж чаджээ. Салаавчлах арга гэдэг нь BMW-ын хувьцааны 20 хувийг эзэмшигч нь Mercedes Benz -ийн 20 хувийг заавал эзэмших ёстой гэсэн бодлого аж.

Харин манай улс  чөлөөт өрсөлдөөн гэдэг молигт итгэн дэлхийн хэрэглэгч улс болоод явж байна.

Оюуны вирус -2. Ардчиллыг ардчилсан засаглалаар  байгуулж байсан түүх байхгүй. АНУ,  Англи зэрэг улсууд ардчиллыг ардчилсан засаглалаар хөгжүүлэх гэж оролдоод бүтээгүй. Харин саармагжилтын онолоор  Ардчиллыг байгуулсан түүх бий. Энэ нь өнөөгийн Умардын загвар юм.

Энэ талаарх түүний хийсэн видео


URL:

Сэтгэгдэл бичих