Төмөр замын гарам дээр сард 7-10 осол гарах болжээ

eaa4d867408034b9big

Олон Улсын гарамын аюулгүй байдлын өдрийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Аливаа улс орон, хотын дотор төмөр замын сүлжээ явж буй тохиолдолд ослоос сэргийлэх аюулгүйн гарам зайлшгүй тоноглогддог юм. Автомашин, галт тэрэг хоёрыг мөргөлдүүлэхгүйн тулд авч хэрэгжүүлдэг энэхүү арга хэмжээнд манай жолооч нар тоомжиргүй хандсаар… “Галт тэрэг явахаас өмнө амжчихъя” гэдэг гэнэн бодлоос үүдэн эд хөрөнгө, амь нас, бусдын өмчид хохирол учруулах үзэгдэл зогсохгүй байна. Төмөр замын гарам дээр сард 7-10 удаа жолооч нарын буруутай үйлдлээс болж осол гарах болжээ.

3000-6000 тонн жинтэй, 90-100 км /цаг хүртэл хурдалж байгаа галт тэрэг гарам дээр зайлшгүй тохиолдолд яаралтай зогсолт хийхээр бол 800-1200 метр шаардлагатай. Автомашин гурван тонн жинтэй, 70 км /цагийн хурдтай явж байлаа гэхэд 40-70 метрт зогсох боломжтой юм байна. Үүнээс харахад, төмөр замын тээвэр нь авто замын тээврээс 10 дахин их аюулын эрсдэлтэй юм. Төмөр замын гарам дээр осолдсон тохиолдлын 50 хувь нь золгүй явдлаар төгсдөг бол, авто тээврийн ослын 5 хувь нь золгүй тохиолдлоор төгсдөг судалгаа байдаг ажээ.

УБТЗ ослын гай гамшгийг бууруулахын тулд автомат тоноглол бүхий гармын тоог нэмэгдүүлэх, тоноглогдсон цэгүүд дээр шинэчлэлийг тогтмол хийж байна. Өнөөдөр мөн шинэ гарамын төхөөрөмжийн нээлтийг хийх юм.


URL:

Сэтгэгдэл бичих