Боксчид олимпийн эрхийн төлөө Бакуг зорилоо

4478

Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр Олимпийн эрх олгох сүүлийн тэмцээндээ оролцохоор Азербайжан улсын нийслэл Баку хотыг зорилоо. Уг тэмцээн зургаадугаар сарын 16-25 ны өдрүүдэд болох бөгөөд жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан боксчдод олимпийн эрх олгох юм.
Манай шигшээ багаас Бакуд олимпийн эрхийн төлөө 52 кг Х.Энх-Амар, 56 кг Э.Цэндбаатар, 75 кг Н.Шинэбаяр, 81 кг С.Эрдэнэбаяр нар тулалдах юм.

Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр, зөвлөх дасгалжуулагч Х.Алтанхуяг, бэлтгэл хангагчаар Б.Мишээлт нар багийн бүрэлдэхүүнд багтжээ.


URL:

Сэтгэгдэл бичих