БИЕ ДААГЧИД УЛС ОРНЫ ХӨГЖИЛД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН ТҮҮХ БАЙДАГГҮЙ
Дашням, Балжиннямтай энэ өдөр Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийн үнэмлэхийг намын дарга нарт гардууллаа. Намын дарга нар нь нэр дэвшигчиддээ үнэмлэхийг нь цааш нь гардуулна. Харин бие даагчдынхыг СЕХ болон хэсгийн хороо гардуулах юм байна. Энэ жилийн хувьд хамгийн олон буюу 69 бие даагч нэр дэвшсэн гажиг үзэгдэл бий боллоо гэж улс төр судлаачид хэлж байна.
Бие даагчдын үлгэр дуурайл болсон, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-д элсэж, С.Ганбаатар ТТЭНН-д элсэж, нам бараадсан энэ үед ийм олон бие даагч гарав? гэж асуух хүн цөөнгүй байна. ХҮНам тамга, тэмдэг, даргын суудлаа булаалцалдсанаас болоод ийм олон бие даагч гарах боллоо ч гэж тайлбарлахыг сонсов. Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй ээ гэж Монголчууд хэлдэг. Болохгүй болоод л, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар нам бараадсан байлгүй дээ. Бие даагчид гэж нэр томьёо улс төрд бий ч, бие даагчид улс орны хөгжилд хувь нэмрээ оруулсан түүх гэж байдаггүй ээ.
Ц.БАТТУЯА
http://www.control.mn/i/2820#.V1meN_krKM9
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
МАНАН-гийн сөрөг ухуулга уу? Бие даагч олноор гарвал МАНАН хусагдаж, бие даагчид бүлэг байгуулан хамтарч ажиллаж болох байлгүй дээ. Түрүүчийн 3 бол хэт цөөдөөд байсан юм. МАНАН-гийн ухуулгыг мартах хэрэгтэй, иргэдээ.