Жүжигчин Д.Ганцэцэгт барьсан “Бэлэг”

Дунд сургуулийн сурагч байхдаа Монголын хүүхдийн ордонд Дамдинхүүгийн Саранхүү багшийн драмын дугуйланд явж, өдгөө алаг нүдэн хэмээн олноо танигдсан жүжигчин бол Д.Ганцэцэг. Тэрбээр “Амьдрал аварсан хайр” хүүхдийн жүжигт хөтлөгч Анууш буюу Э.Гантулгатай хамтран гол дүрд нь тоглож урлагийн их тайзнаа гарах гараагаа эхэлсэн гэдэг.

Арван жилийн дунд сургуулиа төгсөөд 1996 онд СУИС-д МУУГЗ Л.Лхасүрэн багшийн шавь. Сургуулиа төгсөөд удаагүй байхад нь Б.Мөнхдорж найруулагч “Бооцоо” жүжгийн зохиолыг анх уншиж танилцах санал тавьсанаар гол дүрд нь тогложээ. Үүнээс хойш “Суудал” түүхэн жүжиг, “Бурханд илгээх захидал” хэмээх ганц хүний моно драм, “Гамлет”, хэд хэдэн дэлгэцийн бүтээлд дүр бүтээсэн авьяаслаг эмэгтэй жүжигчдийн нэг. Түүний төрсөн өдөр өчигдөр тохиосон бөгөөд баярын өдөр нь ирсэн бэлгүүд нь үнэхээр сэтгэлд нь хүрсэн гэнэ шүү.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

URL:

Сэтгэгдэл бичих