Хоч цуглуулагчид хотондоо өрсөлдөнө

c4a9b3dd9c5f1fe48f86fe4157cdaef6-Дассан газрынхаа далан хоёрдугаар тойрогт нэр дэвшсэн Л.Эрдэнэчимэг 4 жил хоч цуглуулахаас илүүг хийсэн үү-

Олон хүн амтай, хэд хэдэн тойрогтой газруудыг нэр дэшигчид онилох нь энгийн үзэгдэл. Тэр ч утгаараа Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг дэвшигчдийн гол бай болдог. Өнгөрсөн сонгуулиар эл дүүргүүдэд сонгогдож, иргэдийг өөртөө итгэн үнэмшүүлж, саналыг нь авч чадсан гишүүдээс бууриа сэлгээгүй хүн олон байна.  Гэтэл тэд өнөөдөр сонгогчдынхоо төлөө юу хийв гэдэг бас л сонин. Ихэнх иргэдийн хувьд дөрвөн жилийн хугацаанд нэр дэвшигчтэйгээ цөөхөн уулзсан, сайхан амлалт өгсөн хэрнээ алийг нь ч хэрэгжүүлээгүй гэх мэтээр ам муутай байгаа.  Бараг л ямар нүүрээрээ дахин манай дүүрэгт дэвшдэг байна аа гэх мэтээр шүүмжлэлийн үгсийг сошиалдаа дэлгэсээр байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 72-р тойрогт нэр дэвшиж буй Л.Эрдэнэчимэг гишүүний хувьд яг юу хийж бүтээв.

Тус дүүргээр явж буурай амьдралтай иргэдтэй уулзаж байхад эрхэм гишүүний талаар их л ам муутай байдаг юм билээ. Эл дүүрэг олон хүүхэдтэй бэлэвсэн эсхүл архины хамааралтай болсон нөхөртэй эмэгтэйчүүд түлхүү хувийг эзэлдэг. Энэ ч утгаараа сонгогдож гарсан эмэгтэй гишүүндээ үгээ дайхыг хичээдэг нь ойлгомжтой. Гэвч Л.Эрдэнэчимэгийг тэр бүр сонгогч иргэдтэйгээ уулзаж, санал хүсэлтийг нь сонсдоггүй, иргэддээ хүрч ажиллаж чаддаггүй талаар тэд ам уралдан ярьж байна. Цөөнхийн төлөөлөл болсон Л.Эрдэнэчимэг гишүүний хувьд хамгийн их хочтой нэгэн. Байсхийгээд л ямар нэгэн хэл аманд өртдөг тэрбээр дөрвөн жил хийсэн ажлаасаа илүү хочтой болсон гэвэл хэлсдэхгүй биз.

1.  Сэдэв олдохгүй болохоор траншей, хогийн цэг дээр очоод нэвтрүүлэг хийчихдэг “бэлэн хоол” шиг бүх хүнд ойроор нь архи, тамхитай тэмцвэл од болдог нь үнэн л дээ. Тийм ч учраас Л.Эрдэнэчимэг гишүүн өнгөрсөн дөрвөн жил эл асуудлуудаар  их ч шоудсан.

2.  Энэ хүн  гишүүн болсоныхоо дараа   “Бэнз- S500″ маркын авто машинтай болсноо  твиттэртээ  магтан жиргэж цахим хуудсаар нэг хараалгуулаад авсан цаг эртнийх.

3. Хамраа өндөрсгөж, давхраа оюулж, арьсаа татуулсан Л.Эрдэнэчимэгийг тойргынхон нь хүртэл танихгүй хөглөж явсан гэдэг.

4. “Тамхины хяналтын тухай хууль” ярьсаар улиг болох шахсан Л.Эрдэнэчимэгийн “Монос” группийн харьяа эмийн сангууд нь байсхийгээд хэл ам гаргадаг. Түүний чих мөн ч их халууцдаг байх даа.

5.  Шар ордонд ороход дресс-кодонд нэлээд өндөр шалгуур тавьдаг. Жинсэн өмд, оготор банзал гээд хориглосон заалтууд УИХ-ын гишүүдэд ч хамааралтай. Гэвч зарим улс төрч эмэгтэйд энэ шалгуурууд үйлчилдэггүй бололтой. “Бенз” хочит УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хатагтай ордонд мини юбка өмсөж ирснээр эрэгтэй гишүүдийнхээ анхаарлыг татаж “sexy girl” хочтой болсон.

6. Цагаан сараар сонгогдсон дүүргийнхээ ахмадуудад эм тариа бэлэглэж “нүдний булай” болоод авсан. Эмийн сангынхаа үлдэгдэлээ тун овжин ашиглахыг хүссэн хэдий ч түүний содон бэлгүүдийг дүүргийнхэн ахмадууд хүлээж авахгүй буцааж шидсэн юм.

Энэ мэт түүнтэй холбоотой хачин жигтэй мэдээлэл ар араасаа хөвөрнө. Гагцхүү Сонгинохайрхан дүүрэгт ийм тийм ажил хийлээ, олон нийтэд ашигтай тийм хууль санаачиллаа гэж сонсогдох нь ховор. Итгэл алдарсан иргэдийнхээ итгэлийг тэрбээр энэ удаад хэрхэн авах юм бол доо.

Эцэст нь гэж хэлэхэд, дөрвөн жил дүүргээ УИХ-д төлөөлсөн гишүүн Л.Эрдэнэчимэг намаасаа ч нөхдөөсөө ч нэлээн банга хүртэж, дэвших эсэх нь тодоройгүй байсан ч ийн дассан газрынхаа далан хоёрдугаар тойргоос нэр дэвшихээр бэлтгэл ажилдаа ороод байна.

-Төсвийн мөнгөөр тансаглаж, төрийн албан хаагчдыг хоморголон халсан гэх М.Чинболд Засаг ноёнд тохироогүй хэрнээ УИХ-д тохирох уу-

Тэгвэл түүнтэй адил дөрвөн жил дүүргээ удирдсан М.Чинболд мөн л Сонгинохайрханаасаа нэр дэвшлээ. Л.Эрдэнэчимэг гишүүнтэй хочоороо барьцахуйц М.Чинболдыг “Самурай”, “Тансаглагч”, “Задарсан засаг” гээд  олон янзаар хүмүүс нэрийддэг.

М.Чинболдын хувьд саяхан дүүргийн ИТХ аас нь унагаж Засаг даргаас нь огцруулссан бол удаачгүй байхад дүүргийн намын хорооноосоо НИТХ ын сонгуульд нэр дэвших эрхээ авч чадалгүй унасан. М.Чинболд төсвийн мөнгөөр гэр бүлийн хамт Японд зугаалсан нь олон нийтээс шүүмжлэл хүртэж байсан цаг саяхан.  Тэрбээр Засаг ноён болсоныхоо дараа мөн л халаа сэлгээ ихээр хийж өөрийнхөө хүмүүсийг татаж эхэлсэн нь багагүй хэл ам дагуулсан гээд асуудал мундахгүй. Гэвч тэрбээр дахин сонгогчдоосоо итгэл хүлээхээр УИХ-ын сонгуульд СХД-ийн 73-р тойрогт нэр дэвшжээ.

Д.Дуулим


URL:

Нэр: demjigchin toloolol Огноо: 9 June 2016

huniigarai ingej gujirdejbolohgui bhaa

Нэр: Anonymous Огноо: 9 June 2016

Hiisen ymtail hunshde ter muulaad bga humuusiin derged

Нэр: shd-s Огноо: 9 June 2016

Hiisen ymtail hunshde ter muulaad bga humuusiin derged

Нэр: зочин Огноо: 9 June 2016

Бүтэлгүй авгай гэнэ лээ.Гараад юу ч хийхгүй гэдгээ харуулсан

Нэр: Зочин Огноо: 10 June 2016

Юм хийгээд л яваад байдаг биздээ уул нь шууд гүжирдээд муухайл юм.

Сэтгэгдэл бичих