2018 он – Хятад дэлхийн шинэ хүчирхэг гүрэн болно

12016060914654595112014 он – Химийн дайны хор уршгаас болж дэлхийн хүмүүсийн олонхи нь арьсны хорт хавдар болон арьстай холбоотой янз бүрийн өвчнөөр өвчилнө.
2016 он – Европ бараг хүнгүй болно.
2018 он – Хятад дэлхийн шинэ хүчирхэг гүрэн болно. Хөгжиж буй орнуудын иргэд мөлжигчдийнхөө үйл ажиллагааг зогсооно.
2023 он – Дэлхийн тойрог замд бага зэрэг өөрчлөлт орно.
2025 он – Европт хүмүүс одоог хүртэл арайхийж оршин тогтносоор байна. Тэд маш бага газар нутгийг эзлэн амьдарна.
2028 он – Эрчим хүчний шинэ эх үүсвэр олно. Өлсгөлөнг зогсооно. Сугар гариг уруу нисэгчтэй сансрын хөлөг хөөргөнө.
2033 он – Туйлын мөсөн бүрхэвчүүд хайлж далайн төвшин дээшилнэ. Ингэснээр далайн төвшнөөс дээш хэдхэн метрийн өндөрт оршдог арлын орнууд усанд автана.
2043 он – Дэлхийн эдийн засаг хөгжиж лалынхан Европыг хянана.
2046 он – Хүний бүх эрхтнийг эсийн аргаар хувилдаг болно. Энэ нь эмчилгээний хамгийн сайн аргад тооцогдоно.
2066 он – Лалынхан Ромыг бүрэн эрхшээлдээ оруулахын тулд тус улс уруу халдах үеэр АНУ шинэ төрлийн зэвсэг ашиглана. Уг зэвсэг нь цаг агаарыг огцом хүйтрүүлж, хүмүүсийг хөлдөөдөг багаж байна.
2076 он – Ангигүй нийгэм бий болно. Энэ нийгэм коммунизмтай тун төстэй.
2084 он – Хүрээлэн буй орчин дахин төрсөн мэт ногоорно.
2088 он – Хүмүүсийг хэдхэн секундийн дотор хөгшрүүлдэг шинэ өвчин бий болно.
2097 он – Дээрх өвчнийг эмчлэх аргыг нээнэ.
2100 он – Нэгэн залуу дэлхийн харанхуй талыг гэрэлтүүлдэг хиймэл нар бүтээнэ.
2111 он – Хүмүүс амьд робот болно.
2123 он – Жижиг орнууд хоорондоо дайтна. Том гүрнүүд үүнд оролцохгүй.
2125 он – Унгар сансраас дохио хүлээн авна.
2130 он – Харийнхны заавраар хүмүүс усан доор хотхон байгуулна.
2154 он – Амьтад хагас хүн болно.
2167 он – Шинэ шашин үүснэ.
2170 он – Томоохон ган гачиг тохиолдоно.
2183 он – Ангараг гаригийн хотхон цөмийн зэвсэгтэй болж дэлхийгээс тусгаар тогтнох болсноо хэлнэ. Энэ үйл явц АНУ Англиас тусгаар тогтносонтой яг адилхан байна.
2187 он – Хоёр том галт уулын дэлбэрэлтийг зогсоож чадна.
2195 он – Далайн усан доорхи хотхонууд бүрэн хөгжиж эрчим хүч, хоол хүнсээр дутагдахааргүй болно.
2196 он – Европчууд Азиудтай бүрэн цус холилдож дуусна.
2201 он – Наран дээрх халуун цөмийн урвал удааширна. Үүний улмаас нарны хэм буурна.
2221 он – Харь гаригийнхны амьдралыг хайх явцдаа хүн төрөлхтөн зарим нэг хэцүү бэрхшээлтэй тулгарна.
2256 он – Сансрын хөлөг дэлхийд шинэ өвчин авчирна. Энэ өвчин маш аймшигтай байх болно.
2262 он – Нарны аймгийн гаригуудын тойрог замууд аажмаар өөрчлөгдөж эхэлнэ. Үүний улмаас Ангараг гариг солиртой мөргөлдөх аюул тулгарна.
2271 он – Бидний мэдэх физикийн хуулиуд өөрчлөгдөнө.
2273 он – Шар, цагаан, хар арьстнууд холилдож шинэ арьстан бий болно.
2279 он – Оргүй хоосноос эрчим хүч гарган авах Эйнштейний таамаглал биелнэ. Уг эрчим хүчний эх сурвалж нь агааргүй огторгуй юм уу, хар нүх байна.
2288 он – Цаг хугацаагаар аялна. Харийнхантай шинэ холбоо тогтооно.
2291 он – Нар хөрнө. Түүнийг дахин асаах оролдлого хийнэ.
2296 он – Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж таталцлын хүч өөрчлөгдөнө. Ингэснээр хуучин хиймэл дагуул болон сансрын станцууд унаж эхэлнэ.
2299 он – Францад лалынхны эсрэг партизаны үйл ажиллагаа идэвхжинэ.
2302 он – Маш чухал шинэ хуулийн ачаар орчлон ертөнцийн нууцыг тайлна.
2304 он – Сарны нууцыг тайлна. Дэлхий рүү зөвхөн нэг талаараа хардаг сарны харанхуй талд харийнхны нууц бааз байдаг юм.
2341 он – Сансраас ямар нэгэн аймшигт зүйл дэлхий рүү ойртоно.
2354 он – Хиймэл нарнуудын нэгэн дээр гэнэтийн зүйл болсны улмаас аймшигт ган гачиг болно.
2371 он – Аймшигт өлсгөлөнд нэрвэгдэнэ.
2378 он – Хурдан өсч үрждэг шинэ үндэстэн бий болно. Энэ үндэстэн хүн амьтны эрлийз байх болно.
2480 он – Хоёр хиймэл нар мөргөлдөж дэлхий харанхуй болно.
3005 он – Ангараг гариг дээр дайн дэгдэнэ. Энэ дайн гариг хоорондын замд саад учруулна.
3010 он – Сарыг сүүлт од мөргөнө. Үүний улмаас дэлхийг тойрсон хад чулуу болон тоосон бүслүүр үүснэ.
3797 он – Хүн төрөлхтнөөс бусад дэлхий дээр амьдарч буй бүх амьд организм мөхнө. Хүмүүс шинэ нарны аймагт шинэ амьдралын эх үүсвэрийг тавих чадвартай болсон байна.
3803 он – Шинэ гариг дээр цөөн хэдэн хүн суурьшина. Тэндэх хүмүүсийн хоорондын харилцаа багасна. Шинэ гаригийн уур амьсгал хүмүүсийн бие организмд нөлөөлж хүн төрөлхтөн мутант болно.
3805 он – Байгалийн нөөцийн төлөө хүмүүс хоорондоо дайтна. Үүний улмаас хүмүүсийн талаас илүү хувь нь үхнэ.
3815 он – Энэ дайн дуусна.
3854 он – Соёл иргэншлийн хөгжил зогсч хүмүүс араатан шиг амьдарч эхэлнэ.
3871 он – Шинэ номлогч хүмүүст ёс суртахууны үнэт зүйл, шашны талаар ярина.
3874 он – Шинэ номлогч хүмүүсээс бүх талын дэмжлэг авч сүм байгуулна.
3878 он – Энэ сүм хүмүүст мартагдсан шинжлэх ухааныг дахин зааж эрдэмтдийг төрүүлнэ.
4302 он – Дэлхий дээр шинэ хотууд бий болж эхэлнэ. Сүм шинэ технологи хөгжүүлэх шинжлэх ухааны төв болж хувирна. Эрдэмтэд хүний тусч болох бүх өвчнөөс сэргийлэх аргыг олно.
4304 он – Ямар ч өвчнийг эмчилдэг болно.
4308 он – Мутацийн нөлөөгөөр хүмүүс тархиныхаа 34 хувийг ашигладаг болно. Ингэснээр тэд бусдыг үзэн ядах, муу санаалах зэрэг чөтгөрийн бодлуудаа бүрэн гээнэ.
4509 он – Бурхныг мэдэж эхэлнэ. Нэгэн залуу түүнтэй холбоо тогтооход шаардлагатай хөгжлийн бүх шатны оргилд хүрнэ.
4599 он – Хүмүүс мөнх амьдардаг болно.
4674 он – Соёл иргэншлийн хөгжил оргилдоо хүрнэ. Өөр гариг дээр амьдардаг хүмүүсийн тоо 340 орчим тэрбумд хүрнэ. Харийнхантай цус холилдож эхэлнэ.
5076 он – Ертөнцийн хил хязгаарыг хэн ч тогтоож чадахгүй.
5078 он – Ертөнцийн хил хязгаарыг давж үзэх шийдвэр гаргана. Үүнийг хүмүүсийн 40 гаруй хувь нь эсэргүүцнэ.
5097 он – Дэлхийн төгсгөл энэ онд тохионо.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих