ЕБС-ууд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байжээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн өргөтгөсөн гуравдугаар хуралдаан өнөөдөр болов.
Тус хуралдаанаар Чиглэлийн болон дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2016 оны 4 дүгээр сарын байдлаарх үйл ажиллагааны үр дүнг шалгаж, зөвлөн тусалсан тухай, ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай, малын эмийн үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад хийсэн шалгалтын дүнгийн талаар хэлэлцлээ.
Ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаанд хийсэн шалгалтад боловсролын хяналтын чиглэлээр 81, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр 55, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр 13, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр гурав, нийт 106 сургууль хамрагдсан байна. Хяналт, шалгалтын явцад сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад үйл ажиллагаа явуулсан, зориулалтын бус байранд сургалт явуулсан, мэргэжлийн бус хүн ажиллуулсан, сургуулийн цайны газрууд эрүүл ахуйн шаардлага хангаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн аж. Тодруулбал, шалгалтад хамрагдсан 43 сургуулийн цайны газрын 17 буюу 35% нь зориулалтын бус байртай,хүнсний түүхий эдбүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулах байгаагүй.
Мөн шалгалтын явцад 30 цайны газраас 292 эрүүл зүйн арчдас шинжилгээ авснаас 76 буюу 26% нь нянгийн бохирдолттой гарч, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй гэсэн дүгнэлт гарчээ. Түүнчлэн шалгалтаар хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан буфетүүд илэрсэн байна.
URL: