Хадам ээжтэйгээ 16 жилийн өмнө таарч байжээ
БНХАУ-ын нэгэн залуу хоё хуримынхаа өмнө багынхаа зургуудыг үзэж байгаад тун хачирхалтай зүйлийг олж мэджээ. Сүйт залуу 16 жилийн өмнө түүхэн дурсгалт газраар гэр бүлтэйгээ аялал хийж байгаад Буддагийн цогцолбор хөшөөний өмнө дурсгалын гэрэл зургаа татуулсан аж. Харин эхнэр нь болох бүсгүй нөхрийнхөө зургийн арын хэсэгт ээж нь байгааг нь олж харсан байна. Ингээд бүсгүй ээжийнхээ 16 жилийн өмнөх гэрэл зургийг үзэхэд нөхрийнх нь хүүхэд байхдаа зураг авахуулсан яг тэр газар авахуулсан зураг нь гарч иржээ.
Ийм явдал өмнө нь Австралид нэг удаа тохиож байлаа. Залуухан хос бага насны гэрэл зургийн цомгоо үзэж байгаад гурван настай байхдаа далайн эрэг хамт тоглож байснаа олж мэдсэн гэнэ.
Эх сурвалж: Tumen.mn С.Дамдин
URL: