А.Мөнхбатын “нэрэмжит” 500.000-50 сая -ийн эзэд тун удахгүй тодорно
Сонгуулийн жилд өөрийгөө “таниулах” гэсэн элдэв аргыг нэр дэвшигчид хэрэглэх юм. Үүнийг нь соргогоор ажигласан эрхэмүүд “мөнгө хөөгөөд” байгаа сурагтай. Монголын Залуучуудын Холбоо гэх олон жилийн түүхт тус байгууллагын удирдлага А.Мөнхбат энэ жилийн нэр дэвшигчдийг эрэмблэн жагсааж таны чансааг /ритинг/ олон түмэнд танилцуулна нэрээр “хар цагаан” жагсаалт гэгчийг гаргасан. Энэ хавраас оюутан залуусыг “дайчлан” хийсэн гэх энэхүү жагсаалтанд нь хэн орох хэн орохгүй байх нь түүний үзэмжийн хийгээд харилцагчийн “халаасны” асуудал байлаа.
Хэн нэгэн цагаан жагсаалтанд орохын тулд буюу өөрийн ритингээ цагаан хэмээн “эрэмбэ”-лүүлэхийн тулд 500-50 000 000 хүртлэх төгрөгийг А.Мөнхбатын “үзэмжээр өгч” багтсан байх жишээтэй. Сонгуулийн тухай хуулинд заахдаа: 70.1.6.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах;
гэсэн зүйл заалтыг зөрчин хийгдсэн энэхүү ажиллагаанд хэн хэдэн төгрөг өгч “Цагаан” жагсаалтанд орж өөрийгөө “цагааруулсаныг” нь тун удахгүй буюу 06 сарын 11 өдөр сонгуулийн хуулиараа сурталчилгаа албан ёсоор эхлэхэд “нүднээ” илхэн болно.
Ийм зүйл заалттай “бидний, бусдын” мөрдөж байгаа хуулийг А.Мөнхбат МЗХ-ны нэрийг барин ашиглаж мөнгөний “ханш тогтоож” байгаа нь харамсалтай. Хуулиа дагаж чадахааргүй болтлоо мөнгөнд “шунагласан” А.Мөнхбат үйл ажиллагаа “хар цагаан” гэхээсээ илүү “мөнгөтэй мөнгөгүй” хүний “чансааг” тодорхойлсон байдалтай болж байна.
Хэрэв А.Мөнхбат “цагаан” жагсаалтанд оруулах нэрээр мөнгө авч жагсаалтаа гаргасан бол энэ нь сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл болох юм. Мөн өөрийнхөө “чансаатай” улс төрчийн жагсаалт гэх А.Мөнхбатын “цагаан” жагсаалтанд оруулахаар түүнд мөнгө өгсөн нэр дэвшигчид ч гэсэн хууль зөрчсөн үйлдэлд оролцсноороо хууль зөрчигч болон “хувирч” байна.
Ийнхүү авсан, өгсөн бол хХоёр талаасаа хууль зөрчин байгаа “цагаан” жагсаалтанд орсон нөхдийг нэр дэвших эрхийг нь хасч эргүүлэн татая. Хууль л бол хууль, хуулиа л дагая нөхдөө.
Б.Саран
URL: