Цагдаа жирэмсэн эмэгтэйг бороохойдоогүй гэв

d6de64f424e08cdc522710d8a0dd9f70Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух найман сартай жирэмсэн иргэн С-ийг цагдаа хүч хэрэглэн хоёр удаа цахилгаан бороохойгоор бороохойдосны улмаас иргэн С-ийн найман сартай хүүхдийнх нь зүрх нь зогсож улмаар хүүхдээ алдсан гэх мэдээлэл хэвлэлээр гарч байна.

   Тодруулбал, энэ хэрэг өнгөрсөн сард буюу 2016.05.17-ий оройн 21 цагийн орчимд иргэн С нь нэгэн эмэгтэйтэй маргалдсаны улмаас үүдсэн байдаг. Маргалдаж буй эмэгтэй дуудлага өгсөний дагуу эргүүлийн хоёр цагдаа ирээд жирэмсэн эмэгтэйрүү уурлан хоёр удаа бороохойдсон байна. Жирэмсэн эмэгтэй бороохойдуулсны улмаас бие нь муудан, сууж байтал маргалдаж байсан эмэгтэйн найз гэх эрэгтэй ирээд алгадаад унагаасан байдаг байна. Жирэмсэн бүсгүй гэртээ хариад бие нь муудаж эмнэлэгт хүргүүлэн очиход хүүхдийн зүрх зогссон байсан аж. Ингээд маргааш нь өдрийн 12 цагийн үед “Кисер” хагалгаанд орж хүүхдээ авахуулсан байна.

   Одоогоор цагдаагийн байгууллага эндсэн хүүхдийг задлан шинжилгээнд оруулж хэргийг шалгаж байгаа юм байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагааас тодруулахад ”Ийм хэрэг гарсан нь үнэн. Иргэний гомдол мэдээллийн дагуу ЦЕГ-ын Тусгай субьектын гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэсээс хоёр алба хаагчид эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг шалгаж эхэлсэн. Гэвч тухайн хоёр цагдаа жирэмсэн эмэгтэйг бороохойдсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хэрэг  үүсгэхээс татгалзах саналтайгаар хэргийг нь прокурорт шилжүүлсэн. Иргэн С-ийн хувьд архины хамааралтай, байнга архидан согтуурдаг, хороонд бүртгэлтэй архины хамааралтай хүмүүсийн нэг байсан юм билээ. Тэнэмэл амьдралаар амьдардаг нэгэн” гэв.

Д.Дуулим /zuvsongolt.mn/


URL:

Сэтгэгдэл бичих