Зургаан настай хүүхэд машины түлхүүр түлхэж найзуудаа мөргөж гэмтээлээ

4460

Эцэг эх асран хамгаалагчдын хайхрамжгүй үйлдлээс болж машины цонхоор гурван настай хүүхэд унаж, амь насаа алдсан хэрэг саяхан гарсан.

Өчигдөр гэхэд эцэг эхийн буруугаас болж 6 настай хүүхэд найзуудынхаа аминд хүрэх шахсан харамсалтай хэрэг гарчээ.

Аав нь машиныхаа түлхүүрийг зоолттой орхисноос үүдэн хүүхэд нь машиныг нь асааж хамт тоглож байсан хүүхдүүдээ мөргөж гэмтээсэн хэрэг гарсан байна.

Тодруулбал, зургаан настай, эрэгтэй А нь хашаанд байсан 37 настай аав Б-ийнхээ “Hyundai Аcсent” автомашины зоолттой байсан түлхүүрийг түлхэн хөдөлгөж, хамт тоглож байсан, долоон настай, эрэгтэй Э, И нарыг мөргөж гэмтээсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих