Оросууд монгол иргэний 700 кг алимыг устгажээ

c328e6d033a0e1c0great

Украины зөрчлөөс үүдэн Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг тавьсан. Харин үүнийх нь хариуд оросууд Европын орнуудаас жимс жимсгэнэ оруулахыг хориглоод байгаа аж. Тиймээс тус Оросын Буриад улсын нийслэл Улан-Үдэ хотын бөөний худалдааны 23 дугаар агуулахад Польшоос оруулж ирсэн 585 кг, бүхий 48 авдар алимыг Эрхүү муж болон Буриад улсын Мэргэжлийн хяналтын алба устгажээ.

Тус алим нь Польш улсынх бөгөөд ОХУ-д оруулахгүй байхаар хориглосон бүтээгдэхүүн тул ийм арга хэмжээ авсан байна. Үүний өмнөхөн Монгол Улсын иргэний Оросоос эх орон руугаа оруулах гэж байсан 700 кг польш алимыг мөн хилийн Хиагт боомтод хурааж устгасан гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих