“Нүглийн нүдийг гурилаар хуурсан” Жи Мобайл ХХК хэрэглэгчдээ хулхидсаар…
Манайдаа л үндэсний гэх нэр тодотголтой үүрэн холбооны компани болох Жи Мобайл компани хэрэглэгчдээ хулхидсаар… Байгууллагдсан цагаасаа л муу нэрийг сүүдэр мэт дагуулж яваа.
Тухайлбал: Хятадын харилцаа холбооны төрийн өмчит “ZTE” компаний “Монгол дахь ар тал” гэх шуум тархсанаас хойш нэр хүндээ нэлээдгүй алдаад байсан. Ингэж G-Mobile компани элдэв урамшуулал, хөнгөлөлт, лизинг санал болгож хэрэггүй баахан “хар хайрцаг” зах зээлд шахаж байсан удаатай.
G-Mobile компаний “SALE” зарлаж 240,000-гаар худалдсан Wi-Fi сүлжээгээр нэгэн зэрэг хэд хэдэн төхөөрөмжийг интернэтэд холбож, iPhone, iPad зэрэг бүх төрлийн Wi-Fi бүхий төхөөрөмжтэй хоршин ажиллах шидтэй NH-200M модем нь хэнд ч хэрэггүй буцаах ч аргагүй “хар хайрцаг” хэмээн олон хэрэглэгчид бухимдаж байна. Дээрх төхөөрөмжийг G-Mobile компаниас лизингээр авах боломжийг санал болгон хэрэглэгчдэд олноор “шахсан” ч интернэтийн хурд удаан, бичлэг дуу сонсож болохгүйгээс гадна фэйсбүүк хуудсанд хүртэл орж дийлэхгүй хэрэглэгчдийн хохироосон хэрэг гарч байсан билээ.
“Жи Мобайл” ХХК-ийн Wi-Fi бүхий ЗG CDMA 450 төхөөрөмжөө 169’000 төгрөгөөр хэрэглэгчдэд шахаж байгаа аж. Хэрэглэгчдэд чанартай энгийн хурдаар 2-3 нотебоок ажиллуулах чадвартай хэмээн суртчилан борлуулж байгаа гэнэ. Мөн тухайн бүтээгдэхүүнээ борлуулахдаа буцааж болно хэмээн зардаг аж.
Гэтэл бусад үүрэн холбооны компаниудын 3G төхөөрөмжийн 1Mbps хурдтай төхөөрөмжийн хаана нь ч хүрэхгүй хурдтайд бухимдсан иргэд буцаах гэхэд НӨАТ орчихсон хэмээгээд буцаахгүй гонжирсон байна. Ийнхүү нүглийн нүдийг гурилаар хуурах “Жи Мобайл” компанид хариуцлага тооцох цаг болсон биш үү?!!
Эх сурвалж: www.fact.mn
Ч.МӨНХБАТ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
คาสิโนออนไลน์ UFA089 คาสิโนออนไลน์เครดิตฟรี2020ไม่ต้องฝากถอนได้