Утсан хүүхэлдэй Г.Эрдэнэтунгалаг

7defb6d89c1030cecfff457f7d587ce7Нэр дэвшигчид дунд хамгийн вкусгүй, өөрийн гэсэн имижгүй яваа хүнээр дуучин Г.Эрдэнэтунгалаг тодроод байна гэнэ. Саяхан болсон нэр дэвшигчийн үнэмлэх гардах үйл ажиллагаан дээр түүн шиг төөрсөн хонь шиг амьтан байгаагүй сурагтай. Бараг л Ардчилсан намынханы зогс гэсэн газар зогсож суу гэсэн газар сууж хэвт гэсэн газар хэвтэх шахууны байсан юм биш үү. Эвлэгхэн дуулчихдаг энэ бүсгүй ганц бие ээж нарын мөн л нэг төлөөлөл. Хэсэг нам гүм байхдаа намын даалгавараар хөдөө орон нутагт багагүй явсан юмаа даа.

Ямартай ч түүнийг Нарагийн дэмжигчид АН-ын том даргын ивээлд багтсан учир манай бор зүрхээрээ яваа хүнтэй харьцуулах аргагүй гэж фэйсбүүкт бичсэн байна билээ. Хэдэн жилийн өмнө З.Баянсэлэнгэ Төрийн ордонд төөрч гэнэт гишүүн болсон атлаа багагүй онигоонд орж байсан. Хэрэв сонгогчид дуучин бүсгүйг сонговол бас л тиймэрхүү дүр зураг гарах шинжтэй. Бүсгүй өөрөө юу ч ойлгосон юмгүй тэнэгдүү явах нь дуучных нь хувьд хүндэлдэг фэнүүдийнх нь нүүрийг улалзуулж байгаа гэнэ шүү.

Х.Онон

/zuvsongolt.mn/

 


URL:

Нэр: ЗОЧИН Огноо: 9 June 2016

Төрсөн эцгээрээ биш, Гаваасүрэнгээр овоглосон энэ тагжгар хүүхэн чинь Бэлтэргнээсээ арай өндөрч юм уу.Тэгвэл ч согоо шиг хүүхэн юмаа.

Сэтгэгдэл бичих