Монголын төрд гай таригч хүн буюу “гамин”

e31d77d6e9e9dbb9big“Жанчхүүгийн даваанаас нааш Монгол нутагт шаахайны мөр бүү гараг” хэмээн Монголын төр Хятадуудыг 20 дугаар зууны эхнээс авахуулан эх орноосоо үе шаттайгаар хөөн гаргасан байдаг. Үүний хамгийн сүүлчийнх нь 1979 онд тохиосон гэдэг.

Тухайн үеийн үйл явдлыг ахмадууд маань “70, 80-аад оны үед нийслэл тэр дундаа 100 айлд суурьшсан олон мянган хятадуудыг Монголоос хөөж, уйлан хайлуулан өмссөн хувцастай нь тууж байхдаа Монгол эхнэр, нөхөртэй хятад хүмүүсийг яалтай ч билээ дээ хэмээн хүн ам цөөтэй хөдөө орон нутагт тариа тарьж амьдар гэж нутаг заасан нь өдгөөгийн Сэлэнгэ аймаг. Тэндхийн иргэдийн тал хувь нь хятад цустай хүмүүс байдаг” гэж ярьдаг.

Олны үг ортой, ахмадын үг артай гэдэг. Үнэн юмыг яалтай ч билээ. Сэлэнгээс олон нийтэд Хятадаараа дуудуулан байж УИХ-д орж суусан С.Баярцогт олны үг ортой, ахмадын үг артай байсныг баталж өдгөө өөрийгөө Хятад гэдгээ хүлээн зөвшөөрч, бичиг баримтаар батлаад байгаа. Хятад Улсын иргэн Лео Шиу /Leo Shiu/ буюу Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг Монголын төрд гай тарьж байна гэж Ерөнхийлөгч нэгэнтээ мэдэгдсэн. Тэр ч бүү хэл түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй шалгуул хэмээн загнасан. Ардчилсан намын дарга нь ч С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй хэмээн зандарсан.

Ерөнхийлөгчөөс, намын даргаас, улсаас илүү эрхтэй хүн

Ерөнхийлөгч, Ардчилсан намын дарга цаашлаад Монгол Улс С.Баярцогтоос салахын түүс болж, төрөө гай таригч гамингаас цэвэрлэж авахыг хүссэн. Харамсалтай нь, тэдний, бид бүхний хүсэл талаар болж, Монгол Улсын эрх ашгаас Сэлэнгэ хэмээх ганцхан аймгийн эрх ашиг илүү болж хувирав. Сэлэнгийнхнийг С.Баярцогтоос өөр бол хэн ч байсан хамаагүй сонгоод ир гэхэд С.Баярцогтыг ахин дахин өргөн барьж Монголын ард түмнийг доромжилж, түүнийг “Гучин жил бэлтгэгдсэн улстөрч” хэмээн С.Баярцогтоос өөр түүчээгүй гэдгээ баталлаа. Өдгөө 50 шахаж буй С.Баярцогт хамгийн залуудаа буюу 23 насандаа АИХ-ын депутат буюу парламентын гишүүн болж байв. Түүнээс хойш их хуралд тасралтгүй сонгогдсон С.Баярцогт төрөөс төрсөн тэрбумтны сонгодог жишээ юм. Төрөөс төрсөн тэрбумтнуудын толгойд нь бичигдэж, тиймдээ ч одоо “Оффшорын загалмайлсан эцэг” хэмээн өргөмжлөгдөх бослон С.Баярцогт ардчиллын амин сүнс болсон эрх үүргийг харилцааг огтхон ч ойлгодоггүй. Ардчиллыг эрх дарх гэж туйлшрахаас миний эрх өөр хүний эрхээр хязгаарлагдана гэдгийг өчүүхэн төдий ч мэддэггүй. Тиймдээ ч, өдгөө Ерөнхийлөгч, намын дарга, Монгол Улсын эрхийг үл тоон өөрийгөө нэр дэвшүүлэв.

Сэлэнгэд, С.Баярцогтод Монголын ард түмний эрх ашиг огтхон ч хамаагүй, өөрийнх эрх ашиг л чухал. Бүхэл бүтэн улсаараа эсэргүүцэж, Ерөнхийлөгч нь, намын дарга нь хүртэл эсэргүүцэж байхад С.Баярцогт нэр дэвшсэн нь Сонгуулийн тухай хууль, Үндсэн хууль зэрэгт өөрчлөлт шинэчлэлт хийх болсныг харуулна. Нөгөө талаас Монголын төр дотроосоо ариусан цэвэршиж чадахгүй гэдгийг С.Баярцогт нэр дэвшсэнээрээ гэрчилсэн юм. Чоно борооноор, хулгайч сиймхийгээр гэдэг шиг төрийн түйвээнээр ардчиллын салхинд хийсч яваад “оймсонд хавчуулагдан” ордонд орж ирсэн 23 настай “жаал” Монголын төрд дахиж хэзээ ч тогтохгүй рекордын эзнээр тодорч, Гиннесийн номонд бичүүлэх дээд амжилтын эзэн болсон.

Магадгүй энэ үйл явдал Монголын түүхийн орчин цагийн хамгийн хар үйл явдал болох байх. Учир нь, 400 тэрбум ам.доллараар үнэлэгдэх цул эрдэнэсийн орд Оюутолгойгоо гаднынханд авлигын хэдхэн цаасаар зүгээр өгөх гэрээг С.Баярцогт тэргүүтэй хүмүүс хийж, гарын үсэг зурсан юм. Сангийн сайд байхдаа одоо шоронд сууж буй тухайн үеийн Байгаль орчны сайд Л.Гансүх болон Эрдэс баялаг, эрчим хүчний яам гэж байхад сайдаар нь ажиллаж байсан Д.Зоригт нартай хамтран Оюутолгойн гэрээг зурсан С.Баярцогт тухайн үедээ “Энэ гэрээг музейд тавина” хэмээж байв. Тиймээ, Монголын ард түмний доройтолд оруулсан хэмээн музейд тавигдах байх. Өдгөө үлдсэн ганц зүйл нь Тавантолгой болсон.

АН ард түмний өмчийг өөрсдийнхөө гэж андуурав

Эрх баригчид “Тэргүүний малчдын улсын зөвлөгөөн-2016” уулзалт арга хэмжээн дээр “Тавантолгойд биш таван хошуу малдаа найдаж хөгжицгөөе” гэж хэлсэн. Мал маллаад хөгждөг бол Монгол Улс шиг хөгжих орон байхгүй байсан байх. Нийт малынхаа тоо болон нэг хүнд оногдох малынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг Монгол Улс он тоолол тоолж эхэлсэн цагаас буюу бараг 2000 жил мал маллаж байгаа байх. Ардчилсан намын удирдлагуудын улс, аймагтаа нэр хүндтэй малчдыг бүгдийг цуглуулж байгаад тавьсан “Тавантолгойд биш таван хошуу малдаа найдаж хөгжицгөөе” хэмээх илтгэлээс жирийн иргэдийг таван хошуу мал маллаад амьдар. Тавантолгойгоос харах юм байхгүй шүү хэмээх өнгө аяс илт мэдрэгдэж байв.

Магадгүй үүнээс болоод л Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Хонконгт хөрөнгө оруулагчидтай уулзах үеэр Монголыг хамгийн ардчилсан “малнууд”-тай орон хэмээн хошигносон байх. Оюутолгойн 400 тэрбум ам.долларын баялгийг 3 сая иргэнд хуваахад 1.3 сая ам.доллар буюу нэг Монгол хүний халаасанд 2.7 тэрбум төгрөг болж орох байж. Энэ тооцоог анх “Айвенхоу майнз” компани хийж, олон улсаас мөнгө босгохдоо хөрөнгө оруулагчдад үзүүлж байв. Удалгүй нууц бичлэг алдагдаж, өдгөө үгүйсгэгчдэд дарагдсаар байна. Эндээс л С.Баярцогтод “Оюутолгойд баялгийн хараал хийгч”, Монголын төрд дуусашгүй гай таригч хэмээн намынхан нь хүртэл цоллож, гай болохоор зай болоод өг хэмээн шаардсаар байгаа юм.

Оффшорын загалмайлсан эцэг Авлигын загалмайлсан эцгээс илүү эрхтэй

Олон улсад гарч чадсан гэдгээрээ Оффшорын загалмайлсан эцэг Авлигын загалмайлсан эцгээс илүү эрхтэй, хүчтэй байдаг бололтой. Тиймдээ ч, шалгагдаж хоригдолгүй төрийн албаа үргэлжлүүлсээр байдаг байх нь. Авлигын загалмайлсан эцэг гэгддэг Н.Энхбаярыг 2012 онд баривчилж, хорьж, сулласан ч одоог хүртэл зүгээр орхихгүй улстөрд орох бүх бололцоог нь хааж байна. Улстөрийн карьерт нь цэг тавихаар төр засгаараа түүний эсрэг ажиллаж байна. Олгой хагаравч тогоондоо, Н.Энхбаяр ч гайгүй ээ. Олон улсад эх орныхоо нэр нүүрийг шавартай нь хутгаж, Хятадаас тус улсын иргэн мөн эсэхээ шүүлгэж байсан Оффшорын загалмайлсан эцэг С.Баярцогтыг харин яадаг ч үгүй, ирээдүйн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хэмээн дээш нь залах аж. Монгол хүн хэзээ ч Хятад хүнийг хоймортоо залдаггүй. Тэр тусмаа кинон дээр гардаг шиг далайн эрэг /offshore/-ээс олдсон авдар дүүрэн алт лугаа Монголын баялгийг эргийн гаднах улсуудад аваачиж, авдар авдраар нь цоожилсон “гамингийн үлдэгдэл”-ийг босгоороо ч давуулах учиргүй юмсан.

 

 

Төгс
 

 


URL:

Сэтгэгдэл бичих