Гар утастай хэт найзалвал нуруу гэмтэнэ

14653748795757d89f5ca64Техник технологийн хэрэглээ өдрөөс өдөрт өргөжсөөр байгаа өнөө үед хүмүүс гар утас, таблет зэргийг ширтэхэд маш их цаг зарцуулдаг болсон. Тэгвэл тонгойж утсаараа оролдвол нуруу нугасны гэмтэл үүсдэг болохыг АНУ-ын Нью-Йорк дахь нуруу нугасны мэс заслын төвийн эмч нар тогтоожээ.
Судлаачдын үзэж байгаар энгийн хүн өдөрт 2-4 цагийг л цэх суух, юмыг цэх харахад зарцуулдаг байна. Тэгэхээр аливаа зүйлийг уншихдаа болон гар утастайгаа харьцахдаа тонгойж харах цаг нь харьцангуй илүү байдаг болж таарч байгаа юм.

60 градусын тонгойлттой утсандаа ирсэн захиаг унших төдийд л та хүзүүн дээрээ 8 настай хүүхэд суулгасны дайтай ачаалал ирдэг гэнэ. Энэ нь яваандаа нуруу нугасны эмгэг хэлбэрээр илэрдэг. Дээрх зурагт үзүүлснээр ядахдаа 30 градусын өнцөгтэй тонгойж аливааг унших болон гар утастайгаа харьцвал таны мөр болон хүзүүнд ирэх ачаалал харьцангуй буурдаг юм байна. Тиймээс эрдэмтэд гар утсанд өгөх ач холбогдолыг бууруулж чадахгүйгээс хойш ядахдаа гар утсаа тонгойж харах бус цэх байдлаас харж хэрэглэж хэвшихийг зөвлөж байна.

Эх сурвалж: Часэн Солонгосын Уламжлалт Эмнэлэг


URL:

Сэтгэгдэл бичих