Б.Маралжингоо улирлын чанартай дуучин
“Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлах” гэх үгийн утгатай ойролцоо нэгэн хошин үг гарчээ. Фэнүүдийнхээ дунд Б.Маралжингоо улирлын чанартай уран бүтээлч гэдэг нэр зүүгээд удаж байгаа. Дуучин бүсгүйн аав гаалийн ажилтан тул Замын-Үүдэд өндөр зэрэглэлийн жуулчны бааз, томоохон ресторан, зочид буудал ажиллуулдаг аж.
Зуны цагт жуулчны баазад нь олон зочид тухалдаг болохоор тэрбээр жуулчдад зориулан ач дуугаа өргөдөг гэнэ. Жуулчид нутаг буцахаар дуучин бүсгүй өвлийн улиралтай уралдан, Улаанбаатар хотноо ирдэг гэнэ. Фэнүүд нь түүний ажлын энэ хэв маягтай эвлэрч “Хүйтний ам наашилж, Маралжингоо уран бүтээлдээ орно” гэж наргиан болгон ярьдаг гэнэ лээ.
Өнөөдөр
URL: