Дуучин Нара пирожкиноос давж сэтгэх болов уу?

656565

Рок попын урлаг дахь дуучдаас илүү гараад байх хоолой энэ тэргүй ч, нэр нь хүмүүсийн чихэнд хоногшиж үлдэж чадаагүй ганц нэг дуутай байх магадлалтай дуучин гэх тодотголтой Нара гэж бүсгүй энэ жилийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа. Тэрбээр өчигдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж аваад, баярласандаа тогтож ядан зогсохдоо дараах үгсийг хэлсэн юм. Нара хэлэхдээ “Тусгаар тогтносон, ардчилсан улсын эрх чөлөөт иргэний хувиар төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 69-р тойрогт бие даан нэр дэвшигчийн үнэмлэхээ хүлээж аваад байна. Төр, түмний төлөө зүтгэх улс төрчийн ажил амаргүй гэдгийг би бүрэн ухамсарлаж байгаа. Сонгогчдын итгэлийг авч Улсын Их Хурлын гишүүнээр болбол сонгогчдынхоо, нийт ард түмнийхээ, Монгол Улсынхаа төлөө шинээр сэтгэж, шударгаар, тууштай зүтгэх болно. Өнөөг хүртэл үргэлж урам зориг эрч хүчээр зоригжуулан дэмжиж ирсэн та бүхнийхээ итгэлийг алдалгүй ямар ч бэрхшээлийг сэтгэлийн хаттайгаар даван туулж зорилгодоо хүрэхийг хичээх болно.” гэсэн юм. Тэгэхээр Нарагийн тухайд сонгогдох эрхтэй Монгол Улсын иргэн учраас нэр дэвшээ л биз. Тэр бол асуудал биш. Харин төрийн түшээ болчихвол шинээр сэтгэнэ гээд байгаа нь чухам яг юуг хэлж байгаа нь л сонин. Ер нь бол тэрбээр өөрийнхөөрөө л сэтгэдэг нэгэн л дээ. Ямартаа л нийгмийн амьдралд бидний санаанд оромгүй их нөлөөллийг үзүүлдэг болчихсон сошиал медиа гэнэт хаагдчихвал яах бол гэсэн асуултад тэр хариулахдаа “Өчигдөрхөн нэг пирожкиний жор харсан байсан эмэгтэй маргааш гэхэд тэрийгээ харж чадахаа больчихно ш дээ” гэсэн агуулгатай зүйлийг телевизийн нэвтрүүлэгт орохдоо хэлж суусан удаатай. Ер нь бол Нара пирожкиноос давж сэтгэвэл сайн л хэрэг л дээ.


URL:

Нэр: зочин Огноо: 8 June 2016

Өрсөлдөгч нар нь энэ охиноос их л айж байгаа бололтой. Тиймдээ л ийнхүү сөрөг дайралт хийж байна. Айгаагүй, тоогоогүй бол чив чимээгүй байх байсан.

Нэр: ЗОЧИН Огноо: 9 June 2016

Цагтаа Баянсэлэнгэ ч түүхий хуушуурнаас илүү гарч сэтгэдэггүй л байсан биз дээ.Нараг дайчин бүсгүй гэж боддог шүү.Үзээд л бай.Муу хэлүүлээд л бай.Улсаас хөрөнгө идчихээгүйгээс хойш ёстой хуцваа л байна.

Сэтгэгдэл бичих