Баян-Өлгийн казакууд юунд “тэмүүлнэ” вэ

1465364545_darmenУлс дотор улс байгуулах далдхан “бодол” тээж явдаг нэгэн хүн Монгол Улсын баруун хязгаар нутгийг удирдаж явна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен нь Казахстан улсад айлчлах үеэр Казакстан улсын хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “…Бидэнд энэ тусгаар тогтнол яаж ирсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ…, Бид гадаадад явсан ч, гуу жалганд явж байсан ч алсдаа улс минь, газар минь, эцэг өвгөдийн минь газар шороо, хүйсний цус дуссан газар байдаг гэж сэтгэлдээ тээж явдаг…, Үндэсний баярын сургаар улс болохоор хүлээн авахад бэлэн байна…”зэргээрярьсан байдаг. Баян-Өлгий аймгийн Засаг даргын энэхүү ярилцлага Казахстаны цахим хуудаснаа бүрэн эхээрээ нийтлэгдснийг манай хэвлэл мэдээллийн сайтууд өмнө нь олон нийтэд мэдээлж байсан.

Баян-Өлгий бол Монгол улсын баруун хязгаарын нутаг дэвсгэрт орших аймаг. Баян-Өлгий аймагт урианхай болон казак угсаатнууд зэрэгцэн амьдардаг. Гэхдээ тэнд ямар ястан, үндэстэн амьдардаг нь чухал биш. Та бид Монгол улсад амьдарч байгаа, Монгол улсын иргэн л бол Үндсэн хуулиараа тэгш эрхтэй, мөн бүгдээр Монгол улсын туган дор нэгдэж, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэх л ёстой.

Гэвч Баян-Өлгий аймгаас үе үехэн Казахстан руу “урвасан”, улсаа “дорд үзсэн” үзэл суртал бүхий мэдээ, мэдээлэл сонсогдох боллоо. Үүний нэг жишээ нь аймгийн Засаг даргын Казахстанд айлчлах үеэр хэлсэн дээрх үгс юм.

Бид Казакчуудыг гадуурхаж, нүд үзүүрлэсэн зүйл огтоосоо байхгүй. Харин ч нэг тугийн дор нэгдсэн олон үндэстэн Монгол ахан дүүс гэдгээрээ бахархадаг. Харамсалтай нь Баян-Өлгий аймагт амьдарч байгаа Казакчуудаас гарах “үзэл суртал”-ын шинжтэй, эх орноо “гадуурхсан” агуулгатай мэдээлэл сэтгэл эмзэглүүлэх боллоо.

Баян-Өлгийн казакууд Монгол улсын нэг аймаг атал тус аймгийн захиргаанд Монголчууд /ядаж тус аймгийн урианхайчууд/ бараг ажиллдаггүй, казах хэлээр төрийн байгууллагуудын үйл ажиллагаа нь явагддаг /та Баян-Өлгийд очвол монгол хэл мэдэхгүй хүмүүстэй олон таарна/, тэнд ажилаж байгаа 1-2 төрийн албан хаагчдыг казакууд “гадуурхан дээрэлхдэг”, ажил хийхэдхэлний болон бусад бэрхшээлтай тулгардаг, төвөөс очсон засгийн газрын болон яам агентлагийн дарга нарыг үл тоодог, тэр бүү хэл хэдэн жилийн өмнө Баян-Өлгийд ажиллаж байсан тагнуулын монгол ажилтныг казахууд нийлж зодсон гэх зэрэг олон жишээг энд дурьдаж болно.

Дээр нь казах дунд сургуульд монгол хэл бараг заадаггүй, казак сурагчид Монгол хэлээрээ “маш муу” уншиж бичдэг, Баян-Өлгийгөөс сонгогдсон түшээд нь тойрогтоо зориулж, бестселлер /их борлуулалттай/ номыг казак хэл дээр орчуулахад зориулж төсвөөс санхүүжилт олгосон, төрд ажиллаж байсан казах эрхмүүд гэмт хэрэгт холбогдохоор Казахстан руу зугтдаг гээд тэдэнд “гомдмоор” зүйлс их бий.

Нөхцөл байдал ийм байхад Монгол улсын төрөөс асуудалд анхаарлаа хандуулах нь зүйн хэрэг. Наад зах нь УИХ-ын сонгуулийн Баян-Өлгий аймгийн 3 мандатын нэгийг нь Урианхайн сумын төлөөлөл болгож урианхай-монгол хүнийг нэр дэвшүүлэх хэрэгтэй мэт санагдах.

 

Гэсэн ч Монголчууд бид казакуудыг гадуурхаж, тээршаасан удаагүй. Харин ч үндэсний онцлог, өв уламжлалаа авч үлдэх ёстой хэмээн дэмжиж ирсэн уламжлалтай. Энэ уламжлал ч цаашид энэ хэвээр үргэлжилнэ гэдэгт итгэж явдаг. Харин Баян-Өлгийчүүдээс цухалзах дээрх үйллүүд Монголчууд бидний казакуудыг ойлгох үзэлсанаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг нуугаад яах вэ.

Магадгүй Баян-Өлгийн аймгийн удирдлагууд Казакстан улсад очоод хэлж ярьж байгааг нь Баян-Өлгийн казахуудын итгэл үнэмшил гэж олон түмэн ойлгож болох шүү дээ.

Монгол улсыг бодвол Казакстан “баян” улс. Саяхан тус улсын Ерөнхийлөгч бүх насаараа /насан эцэслэтлээ/ үүрэгт ажлаа хэрэгжүүлэх тухай хуулийг Үндсэн хуулиндаа оруулж батлулсан гэдэг. Энэ улс манайхтай нэгэн адил 1990-иэд оноос ардчилалд шилжин 1991 онд ЗХУ-ааас “өрх тусгаарлан” Какакстан улс байгуулагдсан. Тус улс эдийн засгийн хөгжлийн хувьд харьцангуй сайн хөгжсөн боловч энэ бүхний цаана БНХАУ-ын улс төрийн дэмжлэг байгаа гэх хардлага цаг хугацааны явцад улам ихээр бий болох болсон.

Хэдхэн хоногийн өмнө Казахстан улсад зэвсэгт халдлага гарч хүний амь эрсэдсэн ноцтой мэдээлэл дэлхий нийтээр цацагдсан. Казакстаны эрх баригчид энэхүү үйлдлийг шашны радикал үзэлтнүүдийн хийсэн үйлдэл гэж тайлбарлаж байгаа ч угтаа бол Казакстаны ард түмэн Ерөнхийлөгч Назарбаевийн зүгээс Хятад улсад урт хугацаагаар Казакстан улсын газар нутгаас түрээслэх гэж байгааг эсэргүүцснээс үүдэлтэй үйлдэл гэж зарим эх сурвалжууд үзэх юм билээ.

Хэрвээ энэ үнэн бол хятадууд аль эртнээс Казакстан руу хандсан өөрийн далд бодлогоо хэрэгжүүлэдэ эхлэсэн гэж үзэж болох үндэслэл юм.

Эрх чөлөөт, ардчилсан Монгол улсын иргэд та бид казах, урианхай, баяд торгууд, халх, дөрвөд өөлд, хотон гэж үндэс угсаа ялгаварлалгүй эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө эвлэлдэн нэгдэж ажиллаж амьдрахыг эрхэм зорилгоо болгодог. Түүнээс биш аль нэг үндэстэн нь бусдаас илүү эрх эдлэх гэх, хэл соёлын ялгаатай байдлаараа далимдуулан өөртөө давуу байдал үүсгэх нь байж болшгүй үйл хэрэг билээ.

Иймээс энэ мэт үйлдлийг Баян-Өлгийн аймгийн Засаг дарга Х.Дарменсанаандаа санаж, үйлдэлдээ хэрэгжүүлэх нь юу юунаас илүү шаардлагатай гэдгийг энд онцлон хэлэх байна.

Ц.Мөнх

 


URL:

Нэр: Irgen Огноо: 8 June 2016

Ямаа туйлаад янгиа эвдэхгуй,Тэмээ туйлаад тэнгэрт гарахгуй гэж, новшийн Дармен оороо зайлах хэрэгтэй

Нэр: зочин Огноо: 20 July 2016

үгүй байлгүй дээ

Нэр: зочин Огноо: 20 July 2016

энэ хэлсэн үг үнэн шүү дээ. дармен дарга минь.угаасаа эдний санаа ийм л байдаг. юу хэлэхэв.

Сэтгэгдэл бичих