“Хоолыг нь өгөөд, уяаг нь сулхан тавьчихвал овоо хол явах нохос”
“Нохойд барьдаг мод” гэдэг шиг улстөрд өмнөө барьдаг модод олон болжээ. Сонгууль дөхөж улстөрчдийн сойж уясан нэгнээ бариулахаар зэхсэн нохос суларч олон нийтийн сүлжээгээр хар PR хийж байна. Мөн түүнчлэн өөрийн бие төлөөлөгч болсон нохосоо сойж суугаа гэнэ.
Тодруулбал: Нэг тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүс өөр хоорондоо яаж сэм тэмцэлдэж нэгнийхээ нэр төрийг унагах вэ гэж өдрийн бодол шөнийн зүүд зүүдэлсээр сонгуультай угтах бололтой. Баянгол дүүргийн ВАН С.Эрдэнэ гэхэд Нара руу өөрийн уяаны нохой болгож ГАМБУУШ-ийг элгээж суугаа сурагтай. Тэгэхдээ бараг л ирэх ерөнхийлөгчийн сонгуульд өөрийг нь дэвшүүлэх мэтээр ухуулсан бололтой. Ёстой үлгэр байлгүй. Нэг л удаа ашиглах “нохойд барих мод” болж буйгаа мэдэрдэггүй нохос аж.
Арга ч үгүй биз. Энэ сонгуульд дуучин НАРА-д далаараа цэвэр тавиулчих вий гэж айсан С.Эрдэнийн айдас буй. Басхүү өөрийн хоол залгуулах тендер нэртэй хахууль, мөнгө угаах асуудалд цэг тавина гэдэг түүнд үнэхээр харамсалтай санагдсан учраас л нийгэмд өөрийгөө тунхаглаж олны хэл амны бай болсон ГАМБУУШ-аар мод барьлаа гэх хүмүүс ч олон аж.
Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын сонгуульд нэр дэвших гээд амжилтад хүрээгүй. Тиймдээ ч өөрийн бие төлөөлөл болох эхнэр О.Цолмонгоо нохойд барих мод болголоо. Учир нь нам доторх бутрал түүнийг ийм шийдэлд хүрэхээс өөр шийдэлгүй болгосон гэх.
Гэтэл УИХ-д хоёронтоо сууж байсан Л.Гүндалай бас л өөрийн эхнэр Л.Аззаяаг Орхон аймагт сойж байгаа сурагтай.
Хоолыг нь өгөөд уяаг нь сулхан тавьчихвал овоо хол явах нохосын боргоон хаа сайгүй.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ
URL: