Пүүжээ 10-жилдээ хөвгүүдээс хайрын захиа авч байгаагүй

384852_105444632909527_1613293411_n

Топ модель Пүүжээ арван жилдээ хайрын захиа хөвгүүдээс авч үзээгүй гэнэ. Үеийн охидод нь халуун үгтэй зурвас хацар төөнүүлэн ирж байхад Пүүжээ сугараад үлдчихдэг байж л дээ. Удаан хүлээлгэсэн захиа харин түүнийг аравдугаар ангид байхад Мянгаа ноёнтноос sms-ээр ирсэн ажээ. “Хүүхэд байсан болохоор юугаа ч мэдэхгүй бүлтэгнээд л. Анх цээжинд нэг юм зангирчихаад амьсгалахад хэцүү, хоолойгоор хоол орохгүй, ам цангаад ч байгаа юм шиг, юманд төвлөрч чадахгүй, юунд зовоод, баярлаад байгаагаа мэдэхгүй байсан. Ганцаараа тольтойгоо яриад, өөрийгөө толинд харахаар аз жаргалтай царай үзэгдэнэ. Зүрх хурдан цохилоод тийм л догдлол, мэдрэмжийг анх мэдэрсэн” хэмээн анхны хайрын захиа авч байсан үеэ дурссан байдаг юм билээ. Энэхүү захианаас удалгүй тэд гэр бүлээ батлуулж байсан ч харамсалтай нь удаан үргэлжлээгүй.


URL:

Сэтгэгдэл бичих