А.Мөнхбат “цагаан жагсаалтад оруулж өгнө” хэмээн мөнгө нэхэмжилж байсан нь ил боллоо
Монголын Залуучуудын холбооноос сонгуульд нэр дэвшигчдийг хар, цагаан жагсаалтад багтаах тухай мэдээлэл гаргаад удаж байгаа. Энэ хугацаанд Тус байгууллагаас нэр дэвшихээр горилж байгаа хүн рүү хамтран ажиллах санал, албан бичгийг “уйгагүй” явуулдаг байж. “Хамтран ажиллах” гэдэг нь угтаа мөнгө нэхэмжилж байгаа явдал юм аа гэдэг нь доорх баримтаар нотлогдож байна.
Ингээд түүнд төлбөр төлөхгүй, хамтран ажиллах боломжгүй гэж мэдэгдсэн хүнийг шууд л “хар жагсаалт”-даа оруулж улмаар нэр хүндийг нь унагах оролдлогыг идэвхтэйгээр зохион байгуулж байна.
Уг нь Монголын төрд “гай” болсон 100 хар үйл явдлын эздийг “хар жагсаалт”-д оруулж байгаа гэж ерөнхий шаардлагаа тайлбарлаж байгаа боловч үнэн хэрэгтээ “шантааж” хийх зорилготой хөтөлбөр байжээ.
Ингээд гэм хоргүй Олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатарыг “хар жагсаалт”-д оруулсан мөртлөө. Оффшор дахь сая доллараа мартдаг эрхмийг энэ жагсаалтаас хассан байгаа юм. Бодвол тэд “хамтран ажиллах”-аар гэрээлж, хөрөнгө санхүүгээ шийдэлцсэн байлгүй дээ. Удахгүй цагаан жагсаалтыг зарлана түүгээр МХЗ-той хамтран ажиллах гэрээ хийсэн хүмүүсийн нэр цацагдана гэж ойлгож болох нь.
А.Аюуш
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Мөнхбатаа, наадхаа өөртөө харуул.
pizda ve