Өнөөдрийн зурхай /2016.06.08/

Libra12(1) Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 08. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 4. Буд гараг. Найралт эх одтой, нэг цагаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана.

Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр.  хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна

* * *Өрнийн зурхай * * *


ХОНЬ (3/21-4/19)

Санасан бодсон бүхэн биелэнэ. Иймээс сэтгэл санаагаа хянаж хүсэл мөрөөдөлдөө болгоомжтой ханд. Санхүүгийн талаар эрсдэлтэй алхам бүү хий. Царайлаг төдий ч зүс таних хүмүүст бүү итгэ. Гэр бүлд тайван, амрахад тааламжтай байна. Түгших хэрэггүй. Ажилдаа хэт идэвхтэй байж болохгүй, өөртөө ирсэн бүх зөвлөгөөг сонсох шаардлагагүй. Оройн цагаар гэртээ бай.


ҮХЭР (4/20-5/20)

Та ажил ихтэй байна. Энэ арав хоногт таны анхаарал түншүүдийн харилцаа, гэрээ хэлэлцээрт бүрэн чиглэгдэнэ. Толгой эргэм карьөрт хүрэх магадлалтай. Гэхдээ эрсдэлтэй алхам хийнэ. Найз нөхөд, танилуудтайгаа уулзахдаа эелдэг найрсаг байж, саруул ухаанаар асуудлыг шийдэхийг оролд. Өнөөдөр та элдэв дохио, шинж тэмдэг зэргийг анхааралдаа ав. Зөнтэй зүүдэлнэ. Хөгжмийн зэмсэг зүүдэлбэл баяр хөөр, таатай мэдээг зөгнөж буй хэрэг.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Гэр бүлийн санаа зовоосон асуудлууд цэгцэрсэн ч таны оролцооноос үл хамаарсан дахин асуудал урган гарч ирнэ. Энэ нь их төвөгтэй байх бөгөөд та сэтгэлээр унаж магадгүй байна. Бүтээлч чадамжаа бүрэн ашигла. Таны нэр хүнд мэдэгдэхүйц өснө. Үдэш орой болж өгвөл шувууны жиргээ сонсохыг хичээ. Энэ нь таны сэтгэлийг үнэхээр их баярлуулах болно. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг өөрийн хоолны цэсэнд нэмж оруул.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хувийн болон гэр бүлийн харилцаанд туйлын таатай. Танд сэтгэл санааны дэмжлэг их хэрэгтэй байна. Та хайргүйгээрээ өөрийгөө төсөөлж чадахгүй. Өнөөдөр таны эрч хүч оргилж, зөн совин, уран бүтээл туурвих чадвар нэмэгдэнэ. Гэхдээ хэт идэвхтэй байдлаас болж ажлын түншүүдтэй үл ойлголцол үүсч магадгүй. Та анхны төлөвлөгөөгөө өөрчлөхөөс өөр аргагүй байдалд орно. Үдийн цайны дараа таатай гэнэтийн үйл явдал, бэлэг хүлээж байна.


АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр та ойр байгаа бүх хүнд сэтгэл санааны хувьд татагдана. Энэ ордныхон шинэ хүсэл мөрөөдөлд автаж, өөртэй нь танилцахыг удаан хүлээж байсан бүх л хүмүүстэй нягт харилцаа холбоо тогтооход бэлэн байна. Шинэ танилуудтай болох, мөнгө солиулах, арилжаа наймаанд явахад таатай.Таны эргэн тойронд болж буй үйл явдлуудад хайнга хандаж болохгүй.


ОХИН (8/23-9/22)

Нийгмийн идэвх гаргахад тохиромжгүй өдөр. Маш их ажил таныг ядрааж байгааг мэдэрнэ. Хайр дурлалын харьцаа түүнийг гонсойлгоно. Олон хүн цугласан арга хэмжээнээс татгалз. Үзэл бодлоо хамгаал. Зөвхөн хайр сэтгэл болон гэр бүлийнхээ төлөө амиа өгөхөд бэлэн байгаа байдал нь гэр бүл дэх таны байр суурийг аврах болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Юу ч эрхэлсэн амжилтанд хүрч чадна. Олонх нь шинжлэх ухааны салбарт амжилт олно. Нэр хүнд бүхий шалгаруулалтад өөрийн бүтээлээ оролцуулах сайхан боломж гарна. Албан тушаал өсөх цаашдын алхмаа бод. Хувиараа хөдөлмөр эрхлэх бодлоо бүү хойш тавь. Эхлээд санхүүгийн асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй бөгөөд танд найз нөхөд чинь туслах болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Тансаг бэлэг авч магадгүй. Оюуны хүч сэргэн мандах, идэвхтэй амрах өдөр. Өнөөдөр маш сонирхолтой уулзалт тохиох бололтой. Энэ уулзалт танд маш сайхан сэтгэгдэл төрүүлэх тул удаан хугацааны турш мартахгүй. Ер нь юунд ч санаа зовох юм алга. Хөгжим яруу найрагт таатай. Оройдоо өрхийн төсөв сайжрах таатай мэдээ хүлээн авч магадгүй. Зохих ёсны талархлыг таатай хүлээн ав. Сэтгэл санааны тайван байдлаа хадгал. Томоохон зарлага бүү төлөвлө.


НУМ (11/22-12/21)

Найз нөхдүүд, ивээн тэтгэгч нартайгаа харьцах харьцаанд хөндийрөх, харилцан уур уцаар үүсч энэ харьцаа таныг баярлуулахаа болино. Энэ бүхэн нь түр зуурын явдал юм. Шалгарсан хүмүүстээ итгэ. Шинэ танилууд анх ямар ч сэтгэл төрүүлсэн бай хүндрэл бэрхшээлээс өөр юу ч авчрахгүй. Бусдад санаа зовсны хэрэггүй.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр та сурлага, шинжлэх ухааны, үйл ажиллагаа, аялалд явах, реклам сурталчилгаа хийх, олны өмнө үг хэлэх, шүүхийн үйл ажиллагаа зэрэгт амжилт олно. Таны амьдрал хөгжин дэвших үе. Магадгүй шинэ танил тань таны ертөнцийг үзэх үзэлд ихээхэн нөлөө үзүүлэх болно. Байнгын чухал харилцаа үүсэж болно. Эрэгтэйчүүд зорилгодоо хүрэхдээ шийдэмгий байх хэрэгтэй. Найз нөхдийн дэмжлэгт бүрэн найдаж болно.


ХУМХ (1/20-2/18)

Гараг эрхэсийн нөлөөгөөр зарим хүмүүс ер бусын татах чадвар, итгэн үнэмшүүлэх хүчтэй байна. Олонхид нь урлаг, нарийн шинжлэх ухааны авьяас илэрнэ. Анагаах ухаанд тэд гайхамшигтай онош тогтоогчид болж чадна. Илэрсэн авьяас чадвараа ашиглан зөв сонголт хий. Хэрэв та түүнийг шунахай зорилгоор эсвэл орчин тойрныхондоо хортой байдлаар ашиглавал хүнд нүгэл болно.


ЗАГАС (2/19-3/20)

Өөрийнхөө санаачлагыг бодит арга хэмжээ болгохоосоо өмнө сайтар нягталж чадвал амжилтанд хүрэх болно. Оюутнууд өөрийн ирээдүйд нөлөөлөх чухал алхам хийх болно. Өөрийнхөө мэдрэмжийг дага. Хэрвээ зөвхөн мөнгө сайн олдог мэргэжлийг сонговол энэ нь тийм ч сайн сонголт биш гэдгийг анхаар. Та өөрчлөлтийг маш ихээр хүсэх бөгөөд энэ нь таны сонголтонд нөлөөлөх болно. Та дэлгүүрээр хэсвэл олон янзын, бие биетэйгээ сайтар зохицох хувцас авч чадна. Өнөөдөр чухал шийдвэр гаргахад тийм ч таатай өдөр биш.


URL:

Сэтгэгдэл бичих