Хоёр толгой руу хошуурч байх зуур ураны салбарыг завхруулж байна

Засгийн газрын 2009 оны хоёрдугаар дугаар сарын 11-ний єдрийн 45 тоот тогтоолоор уран болон бусад тєрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуул,олборлолтын vйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох, тєрийн тєлєєллийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжvvлэх vvрэг бvхий “Мон-Атом” тєрийн ємчит хязгаарлагдмал хариуцпагатай компанийг байгуулахаар баталсан билээ. Мэдээж энэ vеэр Монголын ураны салбар дахь их гvрнvvдийн далд тулаан эхэлж, 2009 онд ОХУ-ын ерєнхийлєгч Медведев айлчилсныг уншигч олон санаж буй. Нєхєр “Баавгайжав”-ын айлчлалын талаар Оросын болон бусад улс орнуудын сайтад “Монгол дахь ураны айлчлал” хэмээн онцдон бичиж байв.

Оросьш Ерєнхийлєгчийг ураны айлчлал хийж байхад Монгол Улс Канадын “Ханресурс” бо лон япончуудтай ураны салбарт хамтрах томоохон тохироо хийчихсэн байсан учраас “Баавгайжав” аятайхан байхыг сануулаад явсан нь манай эрх баригчдыг баахан тэвдэхэд хvргэсэн. Энэхvv айлчлалын vеэр “Дорнод уран” хамтарсан компани байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монголын талыг тєлєєлж, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цємийн энергийн газрын дарга С.Энхбат гарын vсэг зурсныг ч санаж буй. Энэ бол манай эрх баригчид их гvрний удирдагчаас айхдаа тулгамдсан арга хэмжээ авлаа л гэж байсан. Сандралдан гаргасан эрх баригчдын шийдвэрийн дагуу Оросын талаас “Атомредметзолото”, Монголын талаас “Мон-Атом” гэсэн компаниуд “Дорнод уран” байгуулах амлалтыг Оросын Ерєнхийлєгчид єгєєд хоцорсон. “Мон-Атом”-ын захирал Р.Бадамдамдин шинэ байгууллага толгойлонгуутаа Канадад очиж гэрээ байгуулчихаад, Японд очиж салбар компани байгуулаад, Монголыг тєлєєлєн Японоос тєлєєлєгч сонгон “том толгой” гаргасан нь мєн л эрх баригчдыг сандрахад хvргэж байсныг ч санаж байгаа байх. Энэ vеэр “Мон-Атом”-ын захирал Р.Бадамдамдин Цємийн энергийн газрын дарга С.Энхбат нар багагvй мєнгє япончуудаас авсан яриа байдаг.

Уг нь бол “Мон-Атом” нь тєрийн оролцоог тєлєєлєх ёстойгоос биш, шууд тєрийг тєлєєлєх байгууллага биш. Гэтэл Монгол Улсын тєрийг дэлхийн их гvрнvvдэд тєлєєлж байгаа нь цаанаа ямар ашиг сонирхолтой, ямар хvмvvсийнх вэ гэдэг нь тодорхой. Харин “Хан”-ынхан Дорнодод ураны олборлолт хийх бэлтгзл ажилд 21 сая ам.долларьш хєрєнгє оруулчихсан, нэгэнт хийсэн гэрээ хэлцэл учраас Арбитрын шvvхэд хандана гэж хэсэг яваад сураг алдарсан. Vvнээс ємнє манай улсын шvvхэд ч хандсан. Харин баттай эх сурвалж сєхєхєд “Хан”-ынхан Монгол Улсьш Засгийн газрыг ялсан. Ял сан хэдий ч цааш зарга vvсгээгvйг бодоход ямар нэгэн тохироондхvрсэнхэрэг. Чухам хойд хєршєє яах гээд байгаа юм бол. Уг нь бол Дорнодын Мардай Орос-Монголын хамтарсан “Дорнод уран” гэдэг компанид хоёр улсын Засгийн газар хууль ёсны єєрийн гэсэн хувьцаатай байгаа, тvvнээсээ эхзлж ажиллах ёстойг ч мартаж болохгvй. Энэ vеэр “Росатом” компанийн захирал С.В.Кириенко “Дорнод уран”-ыг хоёр тал эн тэнцvv хэмжээгээр эзэмшинэ гэж хэвлэл мэдэзллээр мэдэгдэж байв. Дорнод ураны салбарт Орос, Япон, Канад, Хятад гэсэн их гvрнvvд аль хэдийнээ бууриа засчихсан. Аргагvй юм, уран нь эдийн засгийн ашиг олохоосоо илvv улс тєрийн ашигтай, бодлогын, стратегийн чухал ач холбогдолтой элемент учраас тєрийн хяналтад байдаг. Аль тэртээ социализмын vед орос ах нар 150 сая ам.доллар зарцуулж, Дорнодын ураны нєєцийг 20.730.00 тонн гэж тогтоосон бол “Хан ресурс”-ийнхэн 28.061.75 тонны нєєц бий гэж тогтоосон.

Харин Дорнод ураны нєєцийг тогтооход ямар ч нэмэр болоогvй япончууд юуны учир энэ салбарт тэмцэлдэх болов. Єнєєх дээр авсан мєнгєний гэрээ хэлцэл л гай болж байгаа хэрэг байх даа. Манайхан болохоор Японтой гэрээ хэлцэл хийснээ нууцалж байгаа. Гэтэл нуугаад нэмэргvй мэдээлэл тарсаар байна. Мэдээллээс сийрvvлбэл Монгол Улсын Цємийн энергийн газарт харьяалагдах “Mon-Atom-Japan” гэх компани байгуулагдсан. Энэ байгууллагын даргаар Японын иргэн Uemura Koichiro гэх хvн сонгогдсон талаар мэдээлжээ. Энэ компанийн толгой office нь Осака хотын Чvvоо дvvрэгт байдаг мэдээлэл Японы сайтуудад бичигдсэн байна. Биднийг хоёр толгой руу хошуурч байхад ураны салбар жинхэнэ завхарч байгаа бус уу.

…Манайхан болохоор Японтой гэрээ хэлиэл ХИЙСНЭЭ нууиалж байгаа. Гэтэл нуугаад нэмэргvй мэдээлэл тарсаар байна. Мэдээллээс сийрvvлбэл Монгол Улсын Уємийн энергийн газарт харьяалагдах “Mon-Atom-Japan” гэх компани байгуулаглсан…

С.УУГАНБАЯР


URL:

Сэтгэгдэл бичих