Дорнодын АН нэр дэвшигч М.Зоригтоо дэмжихгүй /бичлэг/

14652926445756976448838Зам тээврийн сайд М.Зоригт өнгөрсөн дөрвөн жил Сүхбаатар аймгийг төлөөлж УИХ-д суусан ч нутгийнхан нь түүнийг дахин хүлээж авахгүй гэсэн үү, ганцхан мандатын төлөөх зодоонд дийлэхгүйгээ мэдсэн үү, Сүхбаатарын тойргоо Дорнодоор солиод буй.

Гэтэл Дорнодчууд ч түүнд төдийлөн таатай ханддаггүй бололтой. М.Зоригт 2004-2008 онд Дорнодоос сонгогдож байсан ч энэ аймгийн төлөө дорвитой ажиллаж чадаагүй. Иймээс дахин худал амлаж, хулхин дээр цэцэг ургуулахаар ирэв үү хэмээн Дорнодчууд түүнийг очих бүрт хөөх нь холгүй явуулдаг болжээ.  Гэвч мань эр зүтгэсээр намаасаа фракцийн дэмжлэгтэйгээр дахин нэр дэвших эрх өвөртлөөд буй. Түүний тухай орон нутгийн телевизийн бэлтгэсэн нэгэн мэдээллийг сонирхуулья.


URL:

Сэтгэгдэл бичих