”Би чамаас хоол гуйгаагvй”
Одоо л улс маань улс шиг улс болж хэнээс ч хоол гуйхааргvй болжээ. Нуугаад яахав. Энэ жилийг хvртэл наашаа харсан улс орон болгоноос манай томчууд “хоол гуйгаад” гvйдэг байсан. Манай дарга нар одооноос л энд тэнд очоод томчуудтай нь уулзахдаа жаахан толгой дээгvvр явдаг болсон байх даа. Гуйна гэдэг гутамшиг, гуйлгана гэдэг гайхамшиг гэдэг нь яах аргагvй vнэн vг. Манайх танайхаас зээл тусламж авахдаа тулаагvй, “хоол гуйхдаа тулаагvй”, манай баялгаас / Манай баялаг чинь бидэндээ бол хvрэлцэнэ, дэлхийд гэвэл юу ч биш.
Г.Д/ хуваалцвал хуваалц, байвал бай, авах улс орон цаана чинь цуваад л зогсож байна гээд л жаахан пээдгэр явахад яадаг юм. Манай Ерєнхийлєгч НVБ-д толгой дээгvvр явж харагдсан. Бусдаас хоол гуйхгvй явна гэдэг л тусгаар тогтнолын баталгаа. Худлаа гэвэл манай статистик тийм гарчээ. Эдийн засгийн єсєлт 17 хувь хvрч дэлхийд тэргvvлэв. Тєрийн сангийн авдрыг сєхєн vзвэл овоо юм байна аа. Гурван жилийн ємнє улсын валютын нєєц ердєє 400 сая ам.доллар байсан юм. Тэгвэл одоо 2.4 тэрбум ам доллар хэвтэж л байна. Бас дээр нь Тогтворжилтын санд ард иргэддээ 500.000, нэг сая, 21 мянгаар нь тараах монгол мєнгє байж л байна. Тоог нь хэлэхгvй ээ.
Монгол Улс гуйлгачин явах vедээ ганцхан Эрдэнэтийн зэсээр амь зогоодог байсан бол одоо нvvрс гэдэг хар шороо хаа сайгvй. Нvvрснээс орох орлого, зэсээс орох орлогоо даваад талийчихлаа. Нvvрсний нvгэлтэй баян орд Таван толгойгоор дуусахгvй. Таван толгой шиг “тавин толгой” байна. Оюу толгой шиг орд хоёр гурав байна. Гэхдээ идэх болоогvй ээ. Улсын тєсєв ердєє 300 гаруй сая ам.доллар, цалин тэтгэврээ тавьж чадахгvй байсан цагийг бид vзсэн. Бvгд л гуйлгачин байсан. Тэгвэл 40 сая ам.доллараас нэг тэрбум 800 сая ам.долларын хєрєнгєтэй тэрбумтан 100 монгол баяны нэрийг “Hero” сэтгvvл хєрєнгийх нь хэмжээгээр жагсаасан байна билээ. Баян Америкт энэ жил улсын тєсєв, ажлын байрны хямрал болж байна. Америкчууд идэх нэг таваг хоолныхоо дєрєв хуваасны нэгийг хэмнэх шаардлагатай гэж бичиж байна. Гэтэл монголчуудын идэх хоол маань гурван тавгаар нэмэгджээ. 200 мянган тєгрєгийн цалинтай ажилд хvн орохоо больжээ гэж хєдєлмєрийн яамны тvшмэл гомдоллов. Єдрийн арван мянган тєгрєгийн цалингаар сумын тєвийн хог цэвэрлэх хvн олдохгvй байна гэж манай сумын дарга vглэж явна. Хотын гудмаар явган явдагхvн байхаа больжээ. Сайн ч, муу ч єєрийнхєє машинаар явна гэж тvгжрvvлнэ.
Хєдєєгийн малчны гадаа Хятад, Япон машин мотоциклийг хоёр, гурваар нь сойчихоод ядуугаа гайхаж, тєр засгийг зvхэж сууна. Хотынхон мах vнэтэй байна гэж харааж загнана. Тэгсэн хэрнээ турж vхсэн хvн гарсангvй. Энэ бvгдийг нь нийлvvлээд эдийн засгийн vсрэнгvй єсєлт гэдэгсэн. Улс орон ч айл гэр ч хоолтой болох сайхан, хvнээс хоол гуйхгvй болно гэдэг бvvр сайхан. Гэхдээ хоолгvй байгаад хоолтой болох, хєрєнгєгvй байгаад хєрєнгєтэй болоход хэцvv юм бий. Ардын ийм нэг хэлц vг байдаг даа, “Гэнэт цадах гэдсэнд халтай. Гэнэт баяжих насанд цєвтэй” гэж. Монгол Улс баяжжээ. Сангийн сайд С.Баярцогт хєрєнгє оруулалтаар бялхсан бас, цалин тэтгэврийг 50 гаруй хувь нэмнэ гэж баярхсан, бас алдагдал буурсан шинэ тєсєв болон тодотгол УИХ-д оруулж ирлээ. Буурлын буян газар нутагт минь vvнээс ч их эрдэнэс баялаг бий. Хараалгаж зvхvvлсэн ч, харлуулж хагаруулсан ч МАН, АН хоёрын хамтарсан Засгийн газрын єнгєн дээр улс орон маань анх удаа бусдын тогоо єнгийхєєргvй болов доо.
Ерєнхий сайд С.Батболд их даруухан юм. Монгол хэнээс ч хоол гуйхааргvй боллоо гэж зад шоудсангvй. Уг нь их єр тэглэлээ гээд уйлж дуулж байснаас хvнээс хоол гуйхааргvй болсон нь шоуддаг цаг байхгvй юу. Ерєнхий сайд их л даруухнаар “Манай эдийн засаг єсч байгаагийн баталгаа бол эдийн засгийн vнэлгээ юм” гэв. Одоо дэлхий манайхныг хоолтойгоо учраас єл залгуулдаг буцалтгvй тусламж гэж єгєхгvй. Эргэж тєлєх бэлтэй учраас зээлийг бол аваад бай, аваад бай гээд гуйгаад гvйлдэнэ. “Эдийн засгийг маань vнэлэх” гэж vvнийг хэлдэг. Туурга тусгаар улс бол тусын дайсан. Монголд ах дvv улс орон гэж байхгvй. Ер нь байгаа ч vгvй юм. Одоо том бага улс орон бvгдтэй нь тэгш эрхтэй харьцана.
Харийнхан бол харийнхан. Муу ядуу Монгол баяжиж байна гэхдээ нааш харж инээж цааш харж уурлан манийгаа дєнгєх гэж уран мэхийг уралдуулна. Хооронд нь зодолдуулна, хэрэлдvvлнэ. Ямар нэгэн тэнэгдvv, хийтэй хуйтай, єстэй, хонзонтой гаруудыг хєєргєн, мєнгє амсуулж буу зэвсэг ч хєдєлгvvлж мэднэ. Энэ бол юу ч биш. Болж єгвєл дайтуулна. Харж байгаа биз дээ. Манай томчуудыг дэлхийн томчууд наанав цаанав гэж гvйлдэж байнаа. Тєрийн томчууд гадаадад очоод зээл єгєєч, буцалтгvй тусламж хайрлаач гэж доогуур харж дорой дуугардаг уртын урт тvvхэн vе тєгсгєл болжээ. Ядуугийн эрхэнд Монгол Улс Манж, Хятадаас 200 жил, Оросоос 100 жил хоол гуйсан. Одоо л “Би чамаас хоол гуйхдаа тулаагvй” гэж омогшин толгой дээгvvр шинэ баян цээж євчтэй чигээр явагдаа. Ардчиллын их юмаа. Баян хvн таван хаанд нvvртэй гэдэг. Vvн шиг. Баян улс орон тавин улс оронд нvvртэй. Зарим улс тєрчид эдийн засагчид идэх хоол нэмэгдэхэд дургvй юмуу даа. Эдийн засгийн халалт, хєєсєн эдийн засаг, баялгийн хараал гэж янз бvрээр муу амлаж байна. Монголын нэг онцлог байдаг. Бусад орнууд хоолоо хуваахдаа хорь гучин сая, хоёр гурван зуун саяулаа байдаг бол Монгол Улс иргэддээ хоолоо хуваахад хоёр гуравхан сая шvv дээ. Хvнээс хоол гуйхааргvй болно гэдэг vнэхээр сайхан. Харин олсон хоолоо яаж хуваах нь шал єєр асуудал. Асгаж цутгаж байгаад сурна биз дээ.
Г.Дашрэнцэн
URL: