Хуурамч фэйсбүүк хаягт цагдаагийн байгууллагаас хяналт тавьж шаардлагатай тохиолдолд блоклоно

27aae25ec06d04dc468f8878fffa3d64Сонгууль ойртсон энэ өдрүүдэд фэйсбүүк твиттер орчинд хуурамч хаяг нээх иргэдийн тоо олширчээ. Тэд нэр дэвшигчдийн өмнөөс сөрөг Пи-Ар хийх, улс төрийн зорилгоор хуурамч хаяг олноор нээж байгааг цагдаагийн байгууллагаас онцолж байна.

Энэхүү асуудлыг цэгцэлж хяналт тавих зорилгоор цагдаагийн байгууллагаас Фэйсбүүк компанийн төв оффистой хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Уг гэрээний дагуу гэмт хэргийн шинжтэй болон улс төрийн зорилгоор баримтгүйгээр хэн нэгнийг гүтгэсэн,нэр хүндэд нь халдсан мэдээ, мэдээлэл түгээсэн фэйсбүүк хаягийг блоклох эрхтэй болсон байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагандаа “баримт нотолгоогүй, баталгаатай бус, дам сонссон мэдээллийг олон нийтийн сүлжээнд цацах нь бусдын нэр хүндэд халдаж байгаа эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог. Сонгууль ойртсон энэ үед аль нэг нэр дэвшигч, намтай холбоотой мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацахдаа гүтгэлгийн шинжтэй, баримт нотолгоогүй тавих нь эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан болохыг анхаарах хэрэгтэй. Энэ тухай гомдол,мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн тохиолдолд хуулиар оноогдсон чиг үүргийн дагуу шалгалтын ажиллагаа явагдаж гэм буруутай этгээдийг шалгаж тогтоож холбогдох хууль дүрэмд заасны дагуу  шалгаж шийдвэрлэх болно. Мөн түүнчлэн цагдаагийн байгууллагаас   Фэйсбүүкийн төв оффистой хамтран ажиллах гэрээ хийсэн учир тухайн хуурамч хаягийг блоклох арга хэмжээ авах юм.Хэрэв таны нэрийг ашиглан хуурамч фэйсбүүк хаяг нээснийг илрүүлсэн бол нэн даруй фэйсбүүкийн сеттингс цэсээр орж фэйсбүүкийн төв салбар руу захидал илгээж цагдаагийн байгууллагад хандан арга хэмжээ авахуулах боломжтой гэсэн байна.


URL: http://www.fact.mn/273679.html

Сэтгэгдэл бичих