Норвегийн Вант Улс буюу Нюнорск улсын талаар товчхон…

Төр засаг: Парламентийн ардчилсан, үндсэн хуульт хаант засаглалтай

Хаан: Харальд V
Ерөнхий сайд: Йенс Стольтенберг
Стортегийн ерөнхийлөгч: Торбьёрн Ягланд
Гадаргын ус: /%/ 6.0
Хүн ам: 5,109,056
Мөнгөний нэгж: Норвеги крон

Норвеги (норв. Norge (бүкмол) ба Noreg (нюнорск)) буюу албан ёсоор Норвегийн Вант Улс нь Хойд Европ дахь Скандинавын хойгийн баруун эргийг эзлэн орших, үндсэн хуульт хаант засагт улс юм. Газрын хилийн ихэнх нь Шведтэй залгаа байх бөгөөд, зүүн хязгаар нь умард талаараа Финлянд, зүүн талаараа Оросын Холбооны Улстай хиллэдэг. Хойд тэнгис дэх усан хилээр баруун талаараа Их Британийн Нэгдсэн Вант Улс, Фарерын арлууд, Скагерракын хоолойгоор өмнөд талаараа Дани улстай хиллэдэг.
1920-иод онд Норвеги нь Ян Майеныг нэгтгэж, Умард мөсөн далай дахь Свальбардын ольтриг буюу Шпицбергенийг “Шпицбергений гэрээ” ёсоор эзэмших болсон юм. Мөн хойд туйл орчмын Бувье арал, Петр I арал, Күйн Модын газар нь Норвегийн хамааралтай нутаг дэвсгэр боловч албан ёсоор тус улсад харьяалагддаггүй. Антарктид дахь Күйн Модын газар нь өнөөг хүртэл бусад улсуудаар хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа.
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Норвеги нь эдийн засгийн хурдацтай өсөлтийн ачаар дэлхийн хамгийн чинээлэг орнуудын нэг болсон. Дэлхийд газрын тосны экспортоороо 4-т орох бөгөөд газрын тос олборлолт нь тус улсын ДНБ-ий дөрөвний нэгийг бүрдүүлдэг. Мөн байгалийн хий, усны эрчим хүч, загас, ой, эрдэс бодисын арвин баялагтай улс болно. 2015 оны байдлаар далайн хүнсний экспортоор дэлхийд Хятадын дараа 2-т бичигдэж байна.Түүнчлэн хүнсний, усан онгоцны, химийн, олборлох, меттал боловсруулах, загас агнуур, цаасны аж үйлдвэр өндөр хөгжсөн.
Тус улс нь 2001-2006 онуудад хүний хөгжлийн индексээрээ дэлхийд тэргүүлсэн бөгөөд 2007, 2008 онуудад Исландтай тэргүүн байрыг хуваан эзэлж байсан. 2014 оны Олон улсын энхтайвны индексээр дэлхийн хамгийн тайван орноор шалгарсан аж. Норвеги нь НАТО-г үүсгэн байгуулсан орнуудын нэг билээ.

13271487_886766794761345_1065391221_o 13285582_886766494761375_1797807768_n 13285675_886766541428037_591800606_n 13285736_886766491428042_972870678_n 13288824_886766668094691_149033267_n 13289023_886766454761379_725491425_n 13292862_886766538094704_1872940174_n 13293341_886766554761369_1881274559_n 13296035_886766768094681_279692183_n 13296293_886766801428011_1782240004_n 13313722_886766551428036_250972406_o 13313896_886766444761380_790324365_o 13318618_886766691428022_1610044719_n 13318790_886766528094705_1340305926_n 13324035_886766484761376_964128638_o 13324152_886766448094713_1221120819_o 13329899_886766524761372_146220392_n


URL:

Сэтгэгдэл бичих