МЕССИ СЭТГҮҮЛЧИЙН ЭСРЭГ ШҮҮХДЭЭД ЯЛЖ, САЙН ҮЙЛСИЙН САНД ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

0a73a6c5-c2d3-4bab-9dec-3024b67fb750Аргентины нэрт хөлбөмбөгч Лео Месси Испанийн La Razon сонины сэтгүүлч Альфонсо Уссиатай шүүхдэлцэж, ялалт байгуулжээ. Уссиа нь өнгөрсөн ДАШТ-ий үеэр Мессиг маш удаан хөдөлж ядаад байсан нь нандролон хэрэглэсэнтэй холбоотой гэж хэвлэлдээ бичсэн ажээ. Үүний эсрэг Месси нэхэмжлэл гаргасан юм байна.

Шүүхээс Уссиагийн нийтлэлийг Мессиг гүтгэн доромжилсон явдал хэмээн үзэж сэтгэлзүйн хохирол 65 мянган еврог төлөх шийдвэр гаргажээ. Харин Месси энэхүү мөнгийг авмагцаа “Хил хязгааргүй эмч нар” хэмээх сайн үйлсийн санд шууд хандивласан байна.

Р.Гэгээ


URL:

Сэтгэгдэл бичих