Иорданийн тагнуулын газрын байр руу халджээ

1465270280_jordan-troopsИордан улсын нийслэл Амман хотын захын дүүрэгт байрладаг тагнуулын газрын байр руу халдсаны улмаас таван хүн амь үрэгджээ.

 

Уг халдлага тус улсын Тагнуулын газрын нэгэн салбарт даваа гарагийн өглөө болсон байна. Тус салбарын байр Амман хотоос хойд зүгт 20 орчим км зайтай орших Палестины дүрвэгсдийн хуаранд байрладаг аж.

Иорданийн засгийн газрын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, уг террорист халдлагад амь үрэгдсэн хүмүүсийн дунд аюулаас хамгаалах хүчнийхэн байсан байна.

Буугаар зэвсэглэсэн этгээд уг халдлагыг үйлдсэн бөгөөд түүнийг одоогоор эрэн сурвалжилж байгаа аж.

Лалын хэт давруу үзэлтнүүд уг халдлагыг зохион байгуулсан байж магадгүй гэж тус улсын хэвлэлүүд таамаглаж байна. Халдлага үйлдсэн өдөр нь лалын ариун Рамадан сар эхлэх өдөр байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих