Орон нутагт найман хүн амиа алдсан ноцтой осол гарав

ab44bca6e643a6411be42d029eb5b1feУлаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр  нийт 308 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  239 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл  19 бүртгэгдэж 24 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн  үүнээс сургуулийн өмнөх насны 3, сургуулийн насны 7, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 0, явган зорчигч 0.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.

Унадаг дугуйтай хүүхдүүд осолд өртөх нь ихэсчээ

Тухайлбал, БГД-ийн нутаг 22-р сургуулийн арын замд 08 настай эрэгтэй Т нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо T.Prius  маркийн П жолоочтой авто машинтай шүргэлцэж унадаг дугуй унаж явсан  Т гэмтсэн.

БГД-ийн нутаг 16-р байрны зүүн замд 11 настай эрэгтэй Т нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо T.Probox  маркийн А жолоочтой авто машинтай шүргэлцэж унадаг дугуй унаж явсан Т гэмтсэн.

Ерөнхий боловсролын сургуулийн зуны амралт эхэлж байгаатайгааар хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь нэмэгдэж байна.  Хараа хяналтгүй замын хөдөлгөөнд бие даан оролцох, унадаг дугуй унах, скүүтэр, скэйтбоүрд, роликоор тоглохдоо өөрсдийгөө эрсдэлтэй аюултай нөхцөл байдалд оруулан бэртэж гэмтэх, амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байх тул эцэг эхчүүд та бүхэн үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, бага насны хүүхдийг асран хамгаалагчгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мөн миний хүүхэд хаана хэнтэй тоглож байгаа билээ, эрсдэлд орох вий гэдгийг бодох хэрэгтэй байна. 14-өөс доош насны  хүүхэд унадаг дугуй, скүүтэр, скэйтбоүрд, роликыг  сайн эзэмших ур чадвар хараахан хөгжөөгүй, зориулалтын тоглох тоглоомын талбай байхгүйгээс авто машины зам, эрсдэлтэй орчинд тоглодог.  Тиймээс насанд хүрэгчдийн байнгын анхаарал хяналтад байх ёстой.

Шалтгаан нь:

-дугуй унах бие бялдрын хангалттай ур чадвар байхгүй

-замын хөдөлгөөний учрыг олох мэдлэг, ур чадвар хомс

-өөрсдийн хийсэн үйлдлийн үр дагаврын талаар байнга боддоггүй

-дадал зуршил төлөвшөөгүй

-үе тэнгийнхнийхээ нөлөө, шахалтад автаж, аюултай үйлдэл хийдэг

-Томчууд тэдний чадавхийг хэтрүүлэн тооцдог

Дугуй болон бусад тоглоом унаж байгаа хүүхдийн эрсдэлийг бууруулахад эцэг эхчүүд юунд анхаарах вэ?

  • Сургуулийн болон тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнд унадаг дугуй унахад нь хараа хяналтандаа байлгах.
  • Авто зам дээр хэзээ ч хараа хяналтгүй унадаг дугуй унуулахгүй байх
  • Мотоцикл явдаг зам, бусад эрсдэлтэй газраас сэрэмжлүүлэх
  • Том уул толгод, замын хажуу, мөлгөр гудамж, төмөр тор, бусад хатуу ширүүн гадаргуугаас зайлсхийх
  • Скүүтэр, унадаг дугуйг нэгээс илүү хүнтэй хамт унахгүй байхад нь анхаарах
  • Баталгаатай дуулга, өвдөг, тохойн хамгаалалт байнга өмсгөж осол бэртлээс хамгаалах шаардлагатай байна.
Орон нутагт маш ноцтой ослууд гарч 8 хүн газар дээрээ амиа алдаад байна

 Хөдөө орон нутагт: Баян-өлгий аймгийн Алтай сумаас 20 км-т Алтай хавсал гэх шороон замд  Зил-130 маркийн А жолоочтой авто машин онхолдож зорчигч 18 настай эмэгтэй Н, 16 настай эмэгтэй Х, 14 настай эмэгтэй Л нарын 3 хүний амь нас нь хохирсон. ”Алтайн хавцал” гэх газар тус сумын 1-р багт суух А нь “ЗИЛ-130″ автомашинаар айл нүүлгэж явсан нь энэ аж.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас 22 км-т Улаан хонхор гэх шороон замд S.Istana  маркийн авто машины жолооч Г нь Уаз-220692 маркийн Ч жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 60 настай эрэгтэй Б, 12 настай эмэгтэй А, 54 настай эрэгтэй Ө нарын 3 хүний амь нас нь хохирсон.

Төв аймгийн Баянхангай сумын Сэвт худаг гэх газар асфальтан замд T.Prius  маркийн авто машины жолооч М нь Мустанг маркийн улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж  зорчигч 28 настай эрэгтэй Б нарын 2 хүний амь нас нь хохирчээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих