“Цаас гарзадсан” А.Мөнхбатын хувийн “АМБИЦ”

1Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат өчигдөр “Хар жагсаалт”-аа зарлав. Сүржин эхэлсэн “Хар жагсаалт” ёстой л гурилдсан, нийгмийг тэр чигт нь харлуулах гэсэн санаа байлаа.

Хүлээлт үүсгээд байсан “ХАР ЖАГСААЛТ” буюу А.МӨНХБАТ өөрөө л нийгмийн хар жагсаалтад багтчихлаа Ямартаа ч энэ эрхэм сүржин нэртэй, даржин ажлаараа бахархаж байгаа нь лавтай.

Учир нь Залуучуудын холбооны “Хар жагсаалт” гэгчид энэ удаагийн УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа бүх хүн багтжээ. Тодруулбал: гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, дуучин Г.Эрдэнэтунгалаг, яруу найрагч Г.Мөнхцэцэг нар хүртэл багтаж. Зүгээр л жагсаалтаа их болгож сүрийг үзүүлэх гэсэн бололтой. Г.Эрдэнэтунгалаг дуулж, Х.Цагаанбаатар барилдаж, Г.Мөнхцэцэг шүлэг бичсэн. Өөрөөр тэд ямар ч асуудал тариагүй мөрөөрөө л явсан. Улс төрд байтугай төрийн албанд ажиллаж байгаагүй тэд Залуучуудын холбоонд ямар гай болсон юм бол?!

Гэтэл “Хар жагсаалт”-ын гол зорилго нь Монгол төрийн босгыг өндөр болгож, төрийг хулгайч нараас салгах, аврах гэдгийг А.Мөнхбат тайлбарлана лээ. Тэгэхээр жагсаалтаас харвал сонгуульд нэр дэвшиж байгаа бүх хүн хулгайч гэсэн үг. НИТХ болон УИХ-ын сонгуульд жижиг намуудаас болон бие даан нэр дэвшиж байгаа хэн ч үл мэдэгчид бас хулгайчууд. Хувийн бизнесээ хийж байсан улс төр сонирхсоныхоо төлөө Дорж, Дэлгэр, Дулмаа нар хулгайч нэр зүүж, залуучуудын байгууллагаас гаргасан “Хар жагсаалт”-д багтана гэж зүүдлээ ч үгүй явсан биз. Сонгуульд нэр дэвшиж байгаа нь тэдний хохь болов уу. Зүгээр л ард түмний анхааралд өртөх гэсэн хөөрхийлөлтэй санаа болчихов.

 

Хамгийн хачирхалтай нь энэ жагсаалтад Иргэний хөдөлгөөний намынхан алга. Нам эвслийн шинэ, хуучин гэхгүй хүн нэр дэвшигчид хулгайч нар, “хар”-ууд байхад Иргэний хөдөлгөөний намынхан хаачив. Эсвэл энэ “Хар жагсаалт” залуучуудын холбооны ажил бус Иргэний хөдөлгөөний намын сонгуулийн гар хөл болж байгаа ХАР ПИ-АР уу!

Залуучуудын холбооны байранд сонгуулийн төв штабаа байгуулж төвхнөсөн Иргэний хөдөлгөөний намаас УИХ-ын сонгуульд 28, НИТХ-д 41 хүн нэр дэвшиж байгаа. “Хар жагсаалт”-д тэдний нэг ч нэр дурдагдаагүй байхыг бодоход тэд бүгд цагаан гартан, цайлган сэтгэлтнүүд байх нь. Ер нь бол бид А.Мөнхбат ард нь байдаг гэх Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигчдийг л сонгох ёстой юм уу даа. Бүх хүнийг ипотекийн зээлнээс чөлөөлнө хэмээн гудамжинд мөрөөдлөө ярьж явсан нөхдөөс сонгох, сонгогдох хүн хэд байгааг таашгүй. Тэнд хэнд ч танигдаагүй хулгайч нар байгаа ч юм билүү, хэн мэдлээ.

 

Жил дамнасан нөр их ажил гэх “Хар жагсаалт” үнэндээ олны өмнө инээдэм наргиан болоод л үлдэх биз. Түүнчлэн А.Мөнхбат гэгч хүний хувийн ёс зүй ямар их дор орсон, бүхнийг хар болгож харах дуртай гэдгийг цахим ертөнц дахь түүний жиргээ, бусадтай харьцаж байгаа байдлаас харж болохоор аж. Үнэхээр л ажил хийсэн бол хийснээ тайлбарлаж, бусдад зөв ойлгуулах хэрэгтэй. Түүнээс биш ком-ын ард суучихаад, асууж тодруулсан хүнийг хэл амаар доромжилох хэрэг байсан уу?

 "Цаас гарзадсан" А.Мөнхбатын хувийн "АМБИЦ"
"Цаас гарзадсан" А.Мөнхбатын хувийн "АМБИЦ"
"Цаас гарзадсан" А.Мөнхбатын хувийн "АМБИЦ"
"Цаас гарзадсан" А.Мөнхбатын хувийн "АМБИЦ"
"Цаас гарзадсан" А.Мөнхбатын хувийн "АМБИЦ"

 

Ер нь бол А.Мөнхбат болоод Иргэний хөдөлгөөний намын хувийн амбиц гэмээр зүйл болов. Амбиц хөөсөн А.Мөнхбатын салаавчнаас өөр шийдэлгүй өрөвдөлтэй “Хар жагсаалт” цаасны гарз болоод хоцорлоо доо.

 

 

Эх сурвалж: www.Bolod.mn

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих