Зууны шилдэг ЗУСАРДАЛТ буюу Оффшорчин С.Баярцогтыг “Гучин жил бэлтгэгдсэн улс төрч” гэв

e31d77d6e9e9dbb9bigОффшорчин С.Баярцогтыг “Гучин жил бэлтгэгдсэн улс төрч” хэмээн тэнгэрт гартал магтан дуулсан нь ЗУУНЫ ШИЛДЭГ ЗУСАРДАЛТ БОЛЛОО. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос Панамын оффшор бүсийн банкуудад данс нээж нууцаар их хэмжээний мөнгө байршуулсан хорь гаруй улс орны төр засгийн томчуудын булхайг илчилсэн баримтууд дотор 49 монгол хүний нэр цохиж явсан нь манай олон ч дарга, сайдыг бажгадуулж, үүнийг нь тойрсон хэл ам, хэрүүл шуугиан гэрт гадаагүй үргэлжилсээр байгаа билээ.

Оффшор бүсэд данстай нэгэн монгол хүний тухай ноцтой баримт анх 2012 оны намар монголчуудын чихийг өрөмдөн орсон бөгөөд тэрхүү монгол хүн нь өөрийгөө Хятад улсын иргэн” хэмээн бодож явдаг УИХ-ын гишүүн С.Баярцогт байв. Мань эр тухайн үед айхын ихээр айж, ичихийн ихээр ичиж энэ тухай ам нээж магадгүй гэсэн болгоныг мөнгөөр хахуульдаж орхиод Герман руу яаран нисч оффшорын асуудлаа “офф” болгочихоод ирж байлаа.

Гэтэл үүнээс хойш дөрвөн жилийн дараа Панамын арлуудын оффшор банкуудад нууц данстай 49 монгол хүн илрэн гарч ирсэн нь энд тэндэхийн оффшор бүсийг монголчууд хир чадлаараа эзэгнэж байгаа юм биш үү гэсэн бодол төрүүлсэнээс гадна С.Баярцогт үнзхээр булган сүүлтэй оффшорчин болохыг харуулж байх шиг. Хамгийн сонирхолтой нь оффшорчингуудын ихэнх нь С.Баярцогтын оффшор дансны дуулиан дэгдсэн 2012 онд оффшор данс нээлгэсэн байгаа юм. Тухайн он жилүүдэд манай улсад Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ гээч баахан хэрүүл уруул дагуулсан луйврын гэрээ хийгдэж, зэс, алт, нүүрсээс эхлээд ховор металлууд Хятад руу хэдэн зуун мянган тонноороо гарч байлаа.

Тиймээс С.Баярцогтын аргаар оффшор бүсүүдэд данс нээлгэх сонирхолтой хүн олширсон болов уу. Архаг оффшорчин С.Баярцогтын хувьд Оюу толгойн гэрээг байгуулахад Сангийн сайдаар ажиллаж байсан бөгөөд одоо шоронд сууж байгаа, Байгаль орчны сайд асан Л.Гансүх, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны сайд асан Д.Зоригт нарын хамт тэр уг гэрээнд гарынхаа үсгийг зурж “Энэ гэрээг музейд тавина” хэмээн баяр хөөр болж байв даа. Удалгүй С.Баярцогтын найз нөхдийн компаниуд Оюу толгойд туслан гүйцэтгэх ажлууд хийдэг болсон юм даг. Тиймээс мань эр “Хятадын иргэн” нэрээр хэд хэдэн газар оффшор данс нээлгэсэн бололтой. Хятадуудтай хамтарч байгуулсан гэх өмнөх оффшор компаниас нь гадна ахиад өөр ч данс Панамд бүртгэлтэй байсан нь илрээд байна. Оффшор данстан гэдэг ойлголтыг Монголд хамгийн анх дэлгэрүүлсэн, хэзээ ч засрашгүй оффшорчин С.Баярцогт уг нь жаахан ч гэсэн ёс зүй гаргаж монгол төрөөс холдсон нь өөрт нь хэрэгтэй баймаар.

Хаанаас ямар замаар мөнгө олж цуглуулаад тэрийгээ татвараас бултуулж оффшор бүсэд аваачин нуугаад явдагаа тайлбарлаж чадахгүй байгаа энэ эрд харамсалтай нь тийм ёс зүй байсангүй. Бүр ичих булчирхай ч байхгүй бололтой. Сонин хэвлэлд мөнгө төлж “С.Баярцогт бол гучин жил бэлтгэгдсэн улс төрч” энээ тэрээ хэмээн худлаа магтуулсаар дахиад УИХ-д нэр дэвшжээ. Энэ наль шаль гэсэн магтаалыг бичигч С.Баярцогтын өгсөн мөнгөнөөс болоод тооцоолон бодох чадвараа алдсан бололтой юм билээ хөөрхий. 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш 26 жил л өнгөрч байгаа шүү дээ. Тиймээс гучин жилийн турш бэлтгэгдсэн улс төрч гэж Монголд чухам хэн байх билээ. Аль эсвэл С.Баярцогтыг хэн нэгэн ч юм уу аль нэг байгууллага арван жилийн сургуулийн сурагч байхаас нь улс төрч болгохоор бэлдэж мань хүн ихэд идэвхитэй улс төрийн арга ухаанд суралцаж, ирээдүйд улс төрч-оффшорчин болноо гээд бүлтэгнээд гүйж явсан болж таарч байна. Харамсалтай нь социализмын үед ч, мөн одоо ч гэсэн Монголд мэргэжлийн улс төрчийг бэлтгэдэг систем, сургууль соёлын газар байхгүй байгаа юм. Санаандгүй тохиолдлоор хэн нэгэн томоохон даргын хавтас цүнх мэтийг бариад хажуунаас нь салахгүй дагаж шогшсон цөөн хэдэн хүн улс төр лүү орж ирсзн байх.

Мөн мөнгөний хүчээр, намаар дамжиж төр засгийн өндөр сэнтий рүү мацаж гарсан хэдэн хүн байгаа байх. Тэднийг л бэлтгэгдсэн улс төрч гэхгүй юм бол улс төрчийг бэлтгэдэг өөр юу ч байхгүй байгаа. Гадаадын өндөр хөгжилтэй орнууд шиг мэргэжлийн улс төрчийг хар багаас нь тусгай сургалтуудаар бэлтгэж, бэлтгэгдсэн хүмүүсийнхээ дундаас сонголт хийх маягаар боловсорсон улс төрчийг төрийн өндөр албанд сонгон ажиллуулдаг тогтолцоо манай улсад үгүйлэгдсээр л байгаа. Үүнийг насанд хүрсэн хүн болгон мэднэ. Бодит үнэн ийм байтал С.Баярцогтын оффшор дансны асуудлыг хаацайлах гэж ядахдаа “Гучин жил бэлтгэгдсэн улс төрч” гэсэн нь үнэхээр ичиж үхмээр зусардалт болжээ.

Яг үнэндээ Монголын улс төрд С.Баярцогт шиг учир битүүлэг байдлаар удтал бэлтгэгдсэн хүн цөөхөн л байгаасай билээ. Удтал бэлтгэгдсэн гэдэг үг маань урд зүгийн хан үндэстэний онцлогийг давхар сануулаад байгааг нуух юун. Урд хөршийнхөн маань аливаа юмыг удаан хугацаагаар хадгалж дарж нөөцөлж бэлдэж ашигладаг төрөлхийн араншинтай. Мах байсан ч өмхийртөл хадгалж өтсөн хойно нь иддэг, магнаг торго байсан ч хив хорхойд идэгдтэл нь дарж байгаад хувцас хийж өмсдөг. Мөнгө байлаа гэхэд хэзээ нэг өдөр хэрэг болно хэмээн өөрөөсөө ч нуух шахдаг. Бүр үхээд хэвтэх авсаа хүртэл эртнээс бэлддэг хүмүүс билээ. Ийм сонин зан араншинтай хүмүүс С.Баярцогтыг бэлдсээр байгаад муу зангаа халдааж нөгөөх нь өөрийгөө “Хятад хүн” хэмээн анкет бөглөөд хятадууд шиг энд тэнд мөнгө зоорилоод явдаг болсон байх вий гэсэн түгшүүр төрж байна.

 

НОЦТОЙ МЭДЭЭ №15 /613/


URL:

Нэр: иргэн Огноо: 7 June 2016

МОНГОЛЫГ МОДЫГ НЬ БАРИУЛАХААР ХЭН ИНГЭЖ30 ЖИЛ БЭЛТГЭВ? ХЭН ТЭГЖ БАС ХЭЛЭВ?ТЭР ХҮМҮҮС МОНГОЛЫН ДАЙСАН

Нэр: Баагий Огноо: 7 June 2016

Юу ч гэх вэ дээ Ийм юм энд тэндээс хуулж бичмэр болоод амьдардаг сэтгүүлч нэртэй хог шаарнууд нийгмийг бүхэлд нь харлуулж болоогүй байх аа Арчаагүй золигнууд Монголын гутамшиг. Баярцогт хийсэн бүтээсэн юмтай хүн Юу ч гэж чи гонгиноод хөлсний хэдэн цааснаасаа өөр юунд ч хүрэхгүй Мангар хууууулббарлааагч ааа

Нэр: зочин Огноо: 8 June 2016

баярцогт улс эх орондоо биднийг бодвол хийсэн бүтээсэн зүйл ихтэй хүн жинхэнэ ух оронч ,улс төрч хүн гүтгэлэг болгонд гонгиноод байдаггүй юм байна гэдгийг энэ хүнээс харж байна ухаалаг даруухан төлөвшсөн жинхэнэ улс төрч хүн юмдаа

Сэтгэгдэл бичих