Эрх хүүгийнхээ оруулж ирсэн чанаргүй үрийн будааг тариаланчдад шахаж хохироосон Р.Бурмаа ямар нүүрээрээ Орхон аймагт нэр дэвшив

4389Энэ жилийн тариалалт оройтож, ирэх намар улаан буудайн ургац хураалт өмнөх жилүүдийнхээс харьцангуй муудах төлөвтэй болоод байна. Дотоодынхоо улаан буудайн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй бол зах зээлийн эхэн үеийнх шиг Орос, Хятадаас хоолны гурилаа зөөнө гэсэн үг.

Иймээс хаврын тариалалтыг хугацаанд нь хийж амжаагүй Хүнс хөдөө аж ахуйн яамныхан болон газар тариалангийн компаниудын хооронд бөөн хэрүүл маргаан үүсээд байгаа юм.

Гэхдээ энэхүү маргааны гол буруутан нь явж явж ХХААЯ-ны сайд Р.Бурмаагийн эрх танхи хүү болчихоод байна. Хүнс хөдөө аж ахуйн яамынхан хаврын тариалалтанд зориулж үрийн улаан буудайг тариаланчдад зуучилж нийлүүлэх ажилд маш хариуцлагагүй хандсаны харгайгаар Р.Бурмаагийн хүү Ц.Тэмүүлэн болон түүний найзууд ОХУ-аас тариалалтын шаардлага ханпахгүи.’ хог хаягдал ихтэй, чанаргүй үрийн будааг хэдэн зуун тонноор нь оруулж ирээд компаниудад хүчээр тулгаж шахсан аж.

Харин үүнээс болоод Дархан, Сэлэнгэ зэрэг аймгуудын газар тариалангийн ихэнх талбайд улаан буудайн ургац тасрах аюул нүүрлэсэн юмсанж. Ц.Тэмүүлэн хэмээх залуу ээж шигээ хөдөө аж ахуй, газар тариалангийн ажлаас хол хөндий өссөн ялангуяа үрийн улаан буудайны талаар юу ч мэдэхгүй хар нялхаараа шахуу амьтан юмсанж.

Гэхдээ тэр сайд ээжийнхээ нэрийг барин хувийн олзашигхайжявсаар“Нямбайгаль даваа” компанийнхан болон Хүнс хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Тариалан эрхлэгчдийг дэмжих сангийнхантай ойртон нөхөрлөжээ. Ээж нь зориуд “нөхөрлүүлсэн” ч юм бил үү? Тэгээд тэднийгээ ашиглан ОХУ-ын “Алтайская жница” сортын үрийн будааг их хэмжээгээр оруулж ирэхэд нь Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Д.Цэрэндулам гэдэг эмэгтэй шалгаж үзээд тариалалтад яагаад ч тэнцэхгүй тэр ч байтугай хортой ургамлын хольц ихтэй учраас талбайн хөрсийг гэмтээж болзошгүй хэмээн ашиглахыг хориглосон байна.

Гэвч Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ц.Шаравдорж, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар Ц.Тэмүүлэнгийн бохир бизнесийг хамгаалан Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Д.Цэрэндуламын гаргасан уг дүгнэлтийг эрс эсэргүүцэж ерөнхий сайд Ч.Сайханбилэгээр мундагдуулан түүнд хариуцлага тооцохоор болсон байх юм. Өөрөөр хэлбэл, Р.Бурмаа, Ц.Шаравдорж нар эрх мэдлээрээ далайлган ажлаа үнэнч шударга хийж байсан улсын байцаагчийг замаасаа “зайлуупааД” чанаргүй үДийн будааг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн газар тариалангийн компаниудад хүчээр өгсөн байна.

Хортой өвс ургамлын хольц ихтэй, ихэнх нь хөлдөж гэмтсэн, чанаргүй үрийн будааг Р.Бурмаагийн “тушаал”-аар аргагүйн эрхэнд хүлээж авсан тариалалтын компаниуд одоо гомдол зарга хийгээд эхэлжээ. Улаан буудай тариалахад бүү хэл гахайн тэжээл болгож ашиглахад ч төвөгтэй энэхүү үрийн будаа нь тариаланчдад доод тал нь жар орчим тэрбум төгрөгийн хохирол учруулна гэсэн урьдчилсан тооцоо гараад байгаа болохоор тэд гомдол тавихаас өөр яах билээ.

Улсын хилээр хортой, хөлдсөн, янз бүрийн өвчин согогтой будаа оруулахгүй байх хууль журам байсаар байтал Р.Бурмаа эрхийн тэнэг хүүгээ өмөөрөн, халаас руу нь орох хэдэн төгрөгийн төлөө тийнхүү улаан цагаандаа гарч байсан хирнээ одоо Орхон аймагт нэр дэвшсэн нь үхлээ эрсэн хулгана муурын сахлаар оролдсонтой адил буй за.

Р.Бурмаа сайд өнгөрсөн зун Дорнод аймгийн Халх гол сумын захаас ичгүүртэйгээр хөөгдөж байсан шигээ энэ жилийн сонгуулиар Орхон аймгаас ч гэсэн хөөгдөх нь тодорхой байна.

Эх сурвалж: НОЦТОЙ МЭДЭЭ №15/613/ 2016 он


URL:

Сэтгэгдэл бичих