”Мазаалайг сонгуульд нэр дэвшүүлье”
Дэлхийд зөвхөн Монгол улсад байдаг говийн баавгай Мазаалай 22хон тоо толгой үлдсэн байгаа тухай сошиал ертөнцөд сүүлийн үед хүмүүс идэвхтэй ярих болсон билээ. Харин ихэнх нь тодорхой зорилго чиглэл, үр дүнгүй олон нийтийн хандалтыг татах л зорилготой зүйлс байгаа харагдана. Тэгвэл сүүлийн хоёр хоног олны танил алдартнууд болон фейсбүүк хэрэглэгчдийн дунд эрчтэй явж буй нэгэн компанит ажил өвөрмөц нэр болон зорилгоороо бусдаасаа ялгарч байна. Мазаалай баавгайг сонгуульд нэр дэвшүүлэе нэртэй уг компанит ажил нь
- Монгол улсын УИХ сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт Мазаалайг хамгаалах талаар тусгуулах
- Монгол улсын фейсбүүк нийт хэрэглэгчдийг нэгтгэн Фейсбүүк компанид #SaveTheMazaalai профайл зураг үүсгэх функц нэмүүлэх санал тавих (Жишээ: Pray for paris, Mothers Day)
- Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-н логог Мазаалайн логогоор солих (Одоо Пандагийн лого бий)
Гэсэн томоохон зорилготой, олон нийтийг хөдөлгөөн юм. Уг ажлыг үл хөдлөх хөрөнгийн зарынwww.hurungu.mn групп болон дэвшилтэт маркетинг, бизнес хөгжүүлэлт, мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг The New Media Group хамтран зохион байгуулж байгаа бөгөөд аяны зорилтын биелэлт, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт тусгагдан их хуралд сонгогдсон тохиолдолд тухайн ажлын биелэлт зэргийн хариуцан ажиллах юм байна. Компанит ажлыг санаачилагчдын хэлж буйгаар аян нь сайн дурын үйл ажиллагаанд үндэслэгдэж байгаа тул Монгол хүн та өөрийн эх оронд л байдаг Мазаалай баавгайг устаж үгүй болохоос өмнө нь хамтдаа аврацгаая гэж уриалж байгаа бөгөөд үүний тулд танаас зөвхөн өөрийн сошиал хуудсуудад шэйр хийхэд л хангалттай гэдгийг хэлжээ.
Аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг – http://mazaalai.pgtb.me/vMQ0Nc
Харин шэйр хийж олон нийтэд түгээх пост - https://goo.gl/9Hy2EJ
Ингээд үүнийг уншиж буй Монгол хүн та нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн чадах чинээгээрээ энэхүү аяныг түгээгээрэй!
URL: