Дипломатч Ж.Сүхээ хоёр улсын нууцыг задруулжээ

WikiLeaks” сайт өнгөрсөн сард АНУ-тай холбоотой дипломатуудын тухай нууц баримтыг дэлгэсэн. Үүнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөхөөр ажиллаж буй Ж.Сүхээгийн нэр холбогджээ.

2009 оны наймдугаар сарын 11-нд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-ын төлөөлөгчидтэй нууц уулзалт хийжээ.

Тухайн үед Ж.Сүхээ Монгол Улсын Азийн асуудлыг хариуцсан даргаар ажиллаж байсан бөгөөд дээрх уулзалтын бүрэлдэхүүнд багтсан байна. Тэрбээр уг уулзалтаас хойш БНСУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөхөөр ажиллах болжээ.

“WikiLeaks” сайтын бичсэнээр Монгол Улс, БНАСАУ-ын төлөөлөгчдийн уулзалтын талаарх мэдээлэл 35 жил хадлагдах байсан аж. Гэвч Ж.Сүхээ нууцын зэрэглэлд хамаарах мэдээллийг АНУ-ын талд өгчээ.

Их Британийн засгийн газар, АНУ-ын Төрийн департмент уг хэргийг хянан шалгах үүргийг өнгөрсөн сарын 30-нд өгсөн байна. Үүнээс төд удалгүй энэ сарын 1-нд “WikiLeaks” сайт дээр тавигдсан Монгол Улсын дипломатч Ж.Сүхээгийн нууц баримтыг дамжуулсан гэх материалд засвар оржээ.

Ингэхдээ материалд дурьдагдсан албан тушаалтнуудын нэрсийг арилгасан байна. Уг нь тус сайт дэлхийн хамгийн сүүлийн үеийн хамгаалалтын системтэй гэгддэг. Иймээс аль улсын хакерүүд халдаж мэдээллийг засварласан нь өнөөг хүртэл нууц байгаа юм.

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Ж.Сүхээгийн хэргийг шалгаж байна. Эхний ээлжинд Монгол Улс, БНАСАУ-ын төлөөлөгчдийн талаарх нууц материал АНУ-ын албаны хүмүүсийн гарт ороогүйг Их Британи, АНУ-ын тагнуулынхан нотолсон гэнэ.

Иймээс Ж.Сүхээ АНУ-тай хамааралгүй аж. Харин нууцын зэрэглэлд хамаарах мэдээлэл БНСУ- ын талд шилжсэн байж магадгүй гэж Их Британийн тагнуулын албаныхан сэжиглэв. Ямартай ч Ж.Сүхээ нууц материалыг дамжуулсан нь тодорхой болсон гэнэ.

Учир нь Монгол Улс, БНАСАУ-ын төлөөлөгчдийн уулзалтад нөлөө бүхий байр сууринаас оролцож, баримт бичгийг өгч авалцсаны дараа биедээ хадгалж байжээ. “WikiLeaks”-ын нийтэлсэн материал нь Монгол Улсын нэр хүндийг дэлхий дахинд унагав. Бид БНАСАУ-тай өнө эртний найрсаг харилцаатай байдаг хоёр улсын нэг.

Гэтэл АНУ-ын талд ажиллаж, Хойд Солонгосын талаарх мэдээллийг олж өгөхөд тусалсан улс болж хувираад байна.

Д.Түвшинтөр http://niigmiintoli.mn/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих