Казахстанд буудалцаан болж, олон хүний амь эрсэджээ VIDEO

1465138463_ngl-zmn0unoКазахстаны Актоб хотод өчигдөр иргэд ба цагдаагийнхны хооронд мөргөлдөөн дэгдэж, буудалцаан болжээ. Хэдэн хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн шархадсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Харин нэрээ нууцалсан эх сурвалж “Нэгэн зэрэг гурван дүүрэгт халдлага болж, ноцтой хэрэг гарсан” хэмээжээ. 6 сарын 5-ны өдрийн 2 цагийн үед (орон нутгийн цагаар) зэвсэглэсэн үл таних этгээдүүд Актоб хотын Жанкожа баатрын гудамжинд оршдог зэр зэвсгийн дэлгүүрийг дээрэмдсэн гэж зарим гэрч мэдүүлсэн байна. Мөн энэ өдөр 24-30 насны эрчүүд Үндэсний гвардийн … тоот цэргийн ангид халдаж, тэр хавиар явж байсан хүмүүсийг барьцаалжээ. Зэвсэгт халдлагын үеэр 6 хүн амь үрэгдсэний 3 нь цэргүүд байв. Энэ үеэр 7 этгээдийг баривчилсны 2 нь шархадсан байжээ. Халдлагын үеэр 10 хүн шархадсан аж.

Түүнчлэн хэсэг этгээд Мужийн филармоний дүүрэгт 5-р микрорайонд орших Илексийн цагдаагийн хэсэг рүү халдсан аж. “Иймээс хотын томоохон зах, дэлгүүр хоршоо, худалдааны төвийг хааж, хүмүүсийг яаралтай гаргаж байсан” гэж орон нутгийн сонин хэвлэлд бичжээ.

Казахстаны Дотоод хэргийн яамны хэвлэлийн албаны дарга Алмас Садубаев “Халдлагын үеэр нэг офицер, мөн нэг гэрээт цэрэг амь үрэгдэж, 9 цэрэг шархадсан” гэж мэдэгдлээ. “Халдлага үйлдсэн хүмүүсээс 3 хүнийг хөнөөж, 1-ийг шархдуулж, мөн 1-ийг нь баривчилж чадсан. Гэвч нилээд хэд нь зугтааж одлоо” гэж Казахстаны Дотоод хэргийн яам мэдээлжээ. Үүний зэрэгцээ хэдэн гэмт хэрэгтнийг бүсэлж аван буудалцаж байгаа талаар тус хотын иргэд яг одоо интернэтэд бичиж байна. Зугтаасан этгээдүүдийг цагдаа нар эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд “Уламжлалт бус шашны хэт даврагсад эдгээр халдлагыг үйлдсэн” гэж албаныхан мэдээлжээ.

Актоба хотод террористуудын эсрэг ажиллагаа зарлаж, тусгай дэглэм тогтоожээ. Орон нутгийн нийтийн тээвэр зогссон бөгөөд зугаа цэнгээний бүх үйл ажиллагааг хориглож, гудамжинд гарахгүй байхыг уриалсан талаар Дотоод хэргийн яамны төлөөлөгч мэдэгдлээ.


URL:

Нэр: Waneta Rutledge Огноо: 4 September 2018

Merlin Qui fait deux fois naufrage, ne doit pas s’en prendre a la mer. Armentieres

Сэтгэгдэл бичих