Н.ЭНХБАЯР “Хатан, Түүз хоёр”-ын байрыг сольсон УИХ-д дэвшинэ

13390787_1123180304372043_301124943_n (1)Монголын төрд орж л байвал амь нас, эрүүл мэнд бол яах вэ? гээд өлсгөлөн зарлаад л, шударга ёс ярих Н.ЭНХБАЯР гэгч хэн бэ? Үхэн хатан зүтгэх улстөр түүнд юу өгөх гээд байна вэ гэдэг нь сонирхолтой.

Тэрээр энэ удаагийн сонгуульд оролцох эрхгүй болсон ч намын нөхдөө нэр дэвшүүлж чадсан. Гэхдээ өөрийн төлөөллөө 75 дугаар тойрогт дэвшүүлэх сонирхол нь хэвээр. Тиймээс Н.Энхбаяр сүүлийн хөзрөө сугаллаа. Тэр бол мэдээж түүний эхнэр О.Цолмон.

Түүнийг Монголын ард түмэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын “эхнэр” гэдгээр нь мэднэ. Гэхдээ өнгөрсөн өвлийн “HERO”-оос алдагдсан эсвэл албаар задалсан гэгддэг бичлэгт түүний үзэл бодол болоод О.Цолмон гэж хэн бэ гэдгийг нилээдгүй тайлж түүнийг улстөрийн тайзан дээр гаргаад ирсэн. Тиймдээ ч энэ сонгуулиар 75 дугаар тойрогт нэр дэвшвэл АН-ын Ш.Түвдэндорж, МАН-ын Б.Ундармаа бол цаашаа л болно.

“Иднэ тат, ар нь түүз” гэдэгсэн. Гэтэл өнөө улстөрд өөр болж түүзээ “ХАТАН”-аар сольчихлоо. Ингэхээр олон жил ар тал нь болж байсан “хатан” ил болж Н.Энхбаяр УИХ-д хөндлөнгөөс нөлөөллөө тогтоосон хэвээр байх нь тодорхой.

 

Эх сурвалж: www.bolod.mn

ЧОЙ


URL:

Нэр: Баяраа Огноо: 6 June 2016

Гоё шаажиндаа. Гэр бүлээрээ улс оронг минь хуваан идэхнээ. Өмнө нь идсэн нь хангалтгүй л байгаан байх даа

Нэр: ЗОЧИН Огноо: 6 June 2016

ОФФШОРТНУУДАА ХЭЛЭЭЧ. ХОЁР ХОЁРЫН ДӨРӨВ ГЭДЭГ ШИГ ОЙЛГОМЖТОЙ ЗҮЙЛ БИШ ҮҮ. ХИЙ ДЭМИЙ ЮМ БИТГТ|ИЙ БИЧ . ОДОО ХҮМҮҮС ҮҮНИЙГ ЧИНЬ ТООХГҮЙ. АРД ТҮМНИЙГ БИТГИЙ БАГАД БОДОЖ ӨӨРИЙНХӨӨ ЭНЭ МУЛГУУ САРААЧСАН ЗҮЙЛИЙГ ХҮЛЭЭН АВНА ГЭЖ БҮҮ БОД. ӨӨРИЙГ ЧИНЬ ХҮН БҮХЭН ХАРААЖ БАЙГАА

Нэр: Од Огноо: 11 June 2016

Ер нь Энхбаяр хамаатан садан эхнэр хүүхэдтэйгээ нийлчээд улс орны хөрөнгө мөнгө идчихсэн гэсэн баталгаа нотолгоо байна уу?Баталгаатай нотолгоотой гэвэл АН-МАН хүмүүс тэдэнтэй сүлбэлдсэн бизнесийнхэн л байгаа.Ядаж Энхбаяртай холбоотой ганц оффшор данс илрээгүй юм шүү.Энэ хүнийг улстөрөөс явснаас хойш улс орон ,ард иргэдийнг амьдрал хэрхэн яаж доройтож байгааг бүгд л биеэрээ мэдэрч яваа .МАХН-г гаргаж байж энэ намаг балчраас гарч чадна.

Сэтгэгдэл бичих