Шоронгийн сүйрэл киноны од үхэх дөхөв
Та бидний сайн мэдэх “Prison break” буюу “Шоронгийн сүйрэл” киноны гол дүрийн нэг Линкольн Барроусын дүрийг бүтээсэн жүжигчин Доминик Пюрселл амиа алдах дөхсөн талаар шар хэвлэлүүд шуугив. Дээрх киноноос гадна Блейд киноны гуравдугаар ангид эсрэг дүрийг бүтээснээрээ ч бас та бидний танил билээ.
Австрали гаралтай 46 настай жүжигчин Д.Пюрселл Морокко улсад явагдаж буй Шоронгийн сүйрэл киноны шинэ бүлгийн зураг авалтын үеэр гэнэтийн осол гарч тайз засахад ашигладаг төмөр хүрээ толгой дээрээс нь унаж, хамраа хоёр хэсгээр нь хугалсан байна. Ослын дараа жүжигчнийг нисдэг тэргээр Марракешаас Касабланка хотын төв эмнэлэг рүү яаралтай хүргэжээ. Осол гарах үед жүжигчний найз бүсгүй Анна Линн МакКорд хажууханд нь байсан учраас эмнэлэгт хүргэгдэхэд нь хамт сахиж явсан байна.
URL: