Н.Зоригт Инээмтгий Хүн

13331073_1731011350511501_301038153102923061_n
Ийм учраа мэдэхгүй бацаануудад Монгол улсыг даатгаж өгсөн улс төрийн товчооныхонд гомдох бас уурлах юм даа. Хөгшин ноход минь залуу үедээ зай тавьж өг, та нар залуу үедээ чөдөр болоод байна, хөгжлөөс хойш нь чангаагаад байна гэсээр эд төрийн эрхийг гартаа авсан. Хэдэн алиа бацаанууд нь төрийн бодлого гэж юу байдгийн ч мэдэхгүйн улмаас барууны зөвлөхүүд, олон улсын байгууллагуудын шууд заавар чиг үүргээр явсаар Монгол улсын хамаг байгалийн баялагийг гадныханд үр өгөөжтэй болгож, нийгмийн бүхий л салбарыг самруулж сүйтгээд хаясан даа.
Өнөөх барууны зөвлөхүүд энэ мэтийн бацаануудыг хуураад хүссэнээ хийлгэсэн дээ хөөрхий. Одоо ийм хууль батал, тийм хууль батал, ийм тийм конвенцод нэгд гэсээр өөрсдийнхөө хүүхэлдэй маягаар ашигласаар нөгөө бацаанууд нь он цаг урсахын хэрээр олзлогдон бүрэн автсаар барууны тэжээврүүд болсон. Одоо ч мөн яг тэдэн шиг хэдэн бацаан Нара мэтийн хүүхдүүд нь залууст боломж олго, хөгшид зайлцгаа, их хуралд 40-с доош насныхныг сонгодог бол ухааны юм яриад явах юм. 1990 онд баахан бацаанууд засгийн эрхэнд гарч төрийн бодлогын учрыг ч мэдэхгүй учрыг нь олох гэж явсаар улс орноор минь тоглочихсон. Тэр үед төрд заларсан жаалууд 26 жил нухаж нухаж, сүйтгэж сүйтгэж дуусаж байхад. Ахиад л учраа мэдэхгүй хүүхдүүд төрийн бодлогын учрыг олох гэж явсаар 26 жилийг ардаа үдвэл Монголоос минь юм үлдэх үү? Аль 26 жилийн өмнө төрийн эрхэнд гарсан залуусаас энэ сайханбилэг, баярцогт мэтээс эхлээд одоо болтол төрийн бодлого, төр гэж юу байдгийг ч ойлгохийг ч хүсэхгүй улс орныг самарсаар л явна. Төр нь доройтолд өртчихсөн, ард иргэд нь ухамсрын доройтолд автчихсан яваа улсыг юмны учир начирыг олдог болсон туршлагатай боловсролтой ухамсартай 45-с дээш насныхан л удирдах хэрэгтэй байна даа.
Хүүхдүүд нь хичээл номоо сайн шамдан суралцаад, залуус нь улс орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцож хөдөлмөрлөөд, ахмадууд нь бодлогоо гаргаад улс орныг удирдаад явбал зөв юм биш үү? Залуус нь засах, сайжруулах зүйлсээ ахмадууддаа хэлээд явбал явбал болох бус уу?

https://www.facebook.com/dmnegdel/photos/a.1402932456652727.1073741829.1402550363357603/1731011350511501/?type=3&theater


URL:

Сэтгэгдэл бичих