Кобе: Би тэдэндээ эрч хүчтэй байгаагаар харагдсан нь сайхан хэрэг
Бараг хоёр сарын өмнө домогт сагсан бөмбөгч Кобе Брайант өөрийн сүүлчийн буюу зодог тайлах тоглолтыг хийсэн билээ. Тэр тоглолтод мань хүн 60 оноо авсан.
Саяхан Брайант энэ талаараа “Би одоог хүртэл үүндээ итгэж өгөхгүй байна. Яагаад ийм өндөр оноо авсан гэдгээ ер ойлгохгүй сууна. Миний сүүлчийн тоглолт ийм хэмжээнд өрнөнө гэж би ер бодоогүй шүү. Хүүхдүүд маань залуу Кобе ямар байсныг үзэх сайхан боломжийг олсон. Би тэдэндээ эрч хүчтэй байгаагаар харагдсан нь сайхан хэрэг” гэж ярьжээ.
URL: