С.Эрдэнэ сайдыг мөнгө угаасан хэрэгт шалгаж эхлэв бололтой
Шалгах шалтгаан нь Нийгмийн даатгалынхан нас барсан ахмадуудын нэрийг улсын бүртгэлээс хасалгүй арилжааны банкнаас зээл авч байсан “сүлжээ”-г илрүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, энэ нь улсад их хэмжээний хохирол учруулсан зохион байгуулалттай гэмт хэрэг юм. Дээрх “сүлжээ”-нийхэн хууль бусаар тэтгэврийн зээл аваад зогсохгүй настнуудын гэрт зочилж, амралтад амрах боломжтойг зөвлөөд, оноос өмнө амрах боломжгүй гэвэл 50 мянган төгрөг авч, албан бичигт “амарсан” гэж гарын үсэг зурахыг тулган шаардсанаас хэрэг манджээ. Зарим өндөр настан жилд нэг удаа амралтын газраар үнэгүй үйлчлүүлэх эрхтэйг мэдэхгүй байгаа нь тэдний өгөөш болж, эл сүлжээний бизнесийг ивээн тэтгэж, өөрсдөө ч сүлжээнд орчихсон тууж явсан сурагтай. Өөрөөр хэлбэл, дүн өвлийн хүйтэнд 50 мянган төгрөг зүгээр өгье гэхэд хэн ч татгалзахгүй шүү дээ.
Тэгээд цааш нь тарааж, “олон хүн цуглуулбал, шагналтай” гэх урамшууллын системийг сонссон ахмадууд тэтгэврийн найзууддаа дуулгаж, өндөр настнуудыг амралтад сувилуулсны үйлчилгээнд төрөөс олгодог 150 мянган төгрөгийн 50 мянгыг авч, 100 мянгыг нийгмийн даатгалынхан хувь тэнцүүлэн зувчуулдаг байжээ. Түүнчлэн С.Эрдэнэ сайдын эхнэр өөрийн амралтын газрын нэр дээр өндөр настнуудыг амруулсан гэх хуурамч бичиг баримт бүрдүүлэн их хэмжээний мөнгө завшсан талаар эх сурвалж мэдээлж байсан. Цагдаагийн байгууллагаас 10 гаруй мянган өөд бологсдын нэрээр тэтгэврийн мөнгийг авч байсан асуудалд хот, хөдөөгийн нийгмийн даатгалын ажилтнуудыг холбогдуулан шалгаж байгаа аж.
Эх сурвалж: nuuts.info
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
bah melhii gej iim l baidag baihdaa