Дагваа, Өсөхөө, Энхбаяр нар хөрш болно гэнэ үү
Сүхбаатарын талбайн урд талд баригдаж байгаа сэлмэн барилга буюу “Sky tower” тун удахгүй ашиглалтад орох гэж байгаа. Үйлчилгээний төв, орон сууц бүхий энэ том цогцолбор 25 давхар бөгөөд 18-аас дээш давхарт орон сууц байх аж. Дээд зэрэглэлийн энэхүү орон сууцанд Монголын нэр нөлөө бүхий хүмүүс, баячууд аж төрөх бололтой юм. Юуны өмнө Асашёрюү Д.Дагвадорж, Даян аварга Г.Өсөхбаяр, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар байраа захиалаад, ороход бэлэн болчихсон байгаа сурагтай. Зарим хүмүүсийн ярьж байгаагаар энэ барилгыг Н.Энхбаяр бариулж байгаа гэх. Тэгэхээр захиалах биш Өсөхөө, Дагваа зэрэг олон хүмүүст байр бэлэглэж ч байж болох. Ямартай ч олон нэр хүндтэй, олны танил хүмүүс хөрш болох нь бололтой.
П.Нанзад
URL: