ЖИРГЭЭ: Х.Баттулгын төсвийн мөнгөөр гараа угаасан Шинэ сум
Х.Баттулгын төсвийн мөнгөөр гараа угаасан Шинэ сум.
/Ямар ч төсөл судалгаан дээр үндэслэдэг тул төсөл гэж нэрлэхэд ахадна /
Баянхонгорын 2 суманд Шинэ сум гээчийг хэрэгжүүлэхдээ 30 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Мянга гаруй хүн амтай сумдад улсын төсвөөс хийсэн хөрөнгө оруулалт гэхэд арай хэтэрнэ. Дундговь аймгийн жилийн төсөв 4.5 тэрбум байдаг гэж үзвэл хичнээн аймгийн жилийн төсөв бэ? Ямар ч бодлогогүй, тооцоо төлөвлөгөөгүй үйлдэл байсан нь Бууцагаан сумын зөвхөн сургуулийн барилгаас харагдана.
Бууцагаанд шинэвтэр сургуулийн барилга хамаг цонх нь хагарсан эзэнгүй, дахиад нэг сургууль 930 сая төгрөгийн санхүүжилтээр баригдахаар 2 давхар бетонон цутгалт хийгдсэн эзэнгүй данхайж бна. Сургуулийн насны 600 хүүхэдтэй Бууцагаанд ашиглалтгүй шинэвтэр нэг сургууль, цутгалтаа хийгээд рам нь боссон бас нэгэн сургууль, Шинэ сум төслийн хүрээнд баригдсан цоо шинэ сургуультай гэж үзвэл 3 нь ч сургуулийн барилгатай. 600 хүрэхгүй сурагчтай ганц сум 2000 суудалтай сургуультай гэсэн үг. Гэтэл яг хажууд нь байх Баянбулаг сум өнөөг хүртэл сургуулийн байргүй, 500 хүүхэд дотуур байранд хичээллэдэг. Женко улсын төсвийн хөрөнгийг юман чинээ санадаггүй, хэн ч хариуцлага тооцдоггүй дур зоргоороо авирладгийн ганц жишээ энэ.
ЭХ СУРВАЛЖ:
https://www.facebook.com/photo.php?fbid=243421972674682&set=a.130080907342123.1073741828.100010206431569&type=3&theater
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Боловсрол мэдлэг муутай хүмүүс төрийн жолоог залж өөрсөддөө л хөрөнгө мөнгө хулгайлах ажлыг хийжээ. Үүнээс цааш түүнээс хойш төрөөр тоглодог мунхаг тэнэгүүдийг улс төрөөс арчин хаяж зохих хариуцлагыг нь үүрүүлцгээе. Улс орон өрөнд орж дампуураад байхад женкогийн хувийн данс л зузаараад байгаа нь шудрага биш байна шүү. Нэг л өдөр нүгэл нь нүдээрээ гарна шүү.
ажил хийсэн хүн л асуудалд ордог цаг ирсэн юм уу?Арчилж тордоод аваад явж чадахгүй байгаа хүнийг нь харин шүүмжилж арга хэмжээ авах юм бишүү?Нүглийг шүүгч нар минь нөгөө талд нь байгаа өвөг дээдсийнхээ сургаалыг умартаж бурхан гуйсан чбүү өг хэмээн гэрээслэн үлдээсэн газар нутагийг маань гарынхаа салаагаар урсган зарж хувийнхаа дансыг зузаалж байгаа нөхдүүдийг шүүмжлээч дээ.