Бацаануудаар төр бариулж тоглосоор байх уу?

13319911_451328668407554_331607008186466299_nИйм учраа мэдэхгүй бацаануудад Монгол улсыг даатгаж өгсөн улс төрийн товчооныхонд гомдох юм даа. Хөгшин ноход минь залуу үедээ зай тавьж өг, та нар залуу үедээ чөдөр болоод байна, хөгжлөөс хойш нь чангаагаад байна гэсээр төрийн эрхийг гартаа авсан. Хөөрхий минь хэдэн алиа бацаанууд нь төрийн бодлого гэж юу байдгийн ч мэдэхгүйн улмаас барууны зөвлөхүүд, олон улсын байгууллагуудын заавар чиг үүргээр явсаар Монгол улсын хамаг байгалийн баялагийг гадныханд үр өгөөжтэй болгож, нийгмийн бүхий л салбарыг самруулж сүйтгүүлээд хаясан даа. Өнөөх барууны зөвлөхүүд энэ мэтийн бацаануудыг хуураад хүссэнээ хийлгэсэн дээ хөөрхий. Одоо ийм хууль батал, тийм хууль батал, ийм тийм конвенцод нэгд гэсээр өөрсдийнхөө хүүхэлдэй маягаар ашигласаар нөгөө бацаанууд нь он цаг урсахын хэрээр хүүхэлдэй байдалдаа бүрэн автсаар барууны тэжээврүүд болсон доо хөөрхий.
Одоо ч мөн яг тэдэн шиг хэдэн бацаан Нара мэтийн хүүхдүүд нь залууст боломж олго, хөгшид зайлцгаа, их хуралд 40с доош насныхныг сонгодог болж нас заая ухааны юм яриад явах юм. 1990 онд баахан бацаанууд засгийн эрхэнд гарч төрийн бодлогын учрыг ч мэдэхгүй учрыг нь олох гэж явсаар улс орноор минь тоглочихсон. Тэр үед төрд заларсан жаалууд 26 жил нухаж нухаж сүйтгэж сүйтгэж байж төр гэдэг юмаа хальт ойлгож эхэлж байтал ахиад л Нара мэт шиг хүүхдүүд нь залууст боломж олго, хөгшид зайлцгаа зайгаа тавьж өг гээд яваа нь утгагүй л санагдана. Ахиад л учраа мэдэхгүй хүүхдүүд төрийн бодлогын учрыг олох гэж явсаар 26 жилийг ардаа үдвэл Монголоос минь юм үлдэх үү?
Аль 26 жилийн өмнө төрийн эрхэнд гарсан залуусаас зарим нь буюу энэ Сайханбилэг, баярцогт мэтээс нь эхлээд одоо болтол төрийн бодлого, төр гэж юу байдгийг ч ойлгохгүй явсаар хөгширч яваа дүнхүүнүүдийг харцгааж байгаа биздээ. Улс орныг самарсаар л явна.Төр нь доройтолд өртчихсөн, ард иргэд нь ухамсрын доройтолд автчихсан яваа улсыг юмны учир начирыг олдог болсон туршлагатай боловсролтой ухамсартай 45-с дээш насныхан л удирдах хэрэгтэй байна даа. Хүүхдүүд нь хичээл номоо сайн шамдан суралцаад, залуус нь улс орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцож хөдөлмөрлөөд, ахмадууд нь бодлогоо гаргаад улс орныг удирдаад явбал зөв юм биш үү? Залуус нь засах, сайжруулах зүйлсээ ахмадууддаа хэлээд явбал явбал болох бус уу?
Н.Зоригт Инээмтгий Хүн

https://www.facebook.com/photo.php?fbid=451328668407554&set=a.230522290488194.1073741838.100005912737967&type=3&theater&__mref=message_bubble

 


URL:

Нэр: ыыыы Огноо: 30 June 2016

yag zuv heljee

Нэр: зочин Огноо: 3 July 2016

Эртний грект сенатороор сонгогдох, шүүгч болоход нас заадаг байжээ. Эдгээр чухал албан тушаалыг 60 нас хүрсэн хүн л хаших эрхтэй байжээ. Германд залуус нь дайрагч отряд нэртэй байгууллаг байгуулж давраад байхаар нь Гитлер толгойлогч Ремтэй нь хамт нийт 1?-д мянган залуусыг ганц шөнө буудан алснаар Герман сая хөгжиж дэлхийг эзлэх шахсан бол Хятадад улаан хамгаалагч нэртэй залуус давраад байхаар ХКН Маог үхмэгц эдгээр залуусыг цэргийн хүчээр буудахыг нь буудаж, хөөж цөлснөөр хятад хөгжих замдаа орсон юм.

Сэтгэгдэл бичих