Ч.Даваабаяр АН-аас гарлаа

4322

Ардчилсан намаас Өвөрхангай аймагт нэр дэвших эрхээ аваад байсан МАСС агентлагийн ТУЗ-ийн  дарга, УИХ-ын даргын зөвлөх Ч.Даваабаяр намын гишүүнчлэлээсээ татгалзажээ.

Тэрээр намдаа шахагдаж нэр дэвших эрхээ алдсан гэх мэдээлэл гараад байсан. Харин Ч.Даваабаяр өөрөө цахим хуудсаараа дамжуулан “өөрийнхөө оронд Д.Жаргал гэх эмэгтэйг нэр дэвшүүлэхээр болсон,  эмэгтэйчүүддээ боломж олгож нэрээ татлаа” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн.

Гэхдээ түүнийг намаас нь шахсан уу, өөрийнхөө хүсэлтээр нэрээ татах болсон уу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Ямартай ч Ч.Даваабаяр өнөөдөр АН-аас гарах хүсэлтээ өгчээ. Түүнийг  АН-ын гишүүнчлэлээс татгалзах өргөдлөө өгсөн тул хүсэлтийг нь харгалзан АН-ын гишүүнчлэл болон сонгуульт ажлаас чөлөөлсөн байна.

tatgalzav

У.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих