Цагдаагийн зарим алба хаагчид гэр олгожээ
Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цагдаагийн ахмад ажилтан, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд гэр олгох ёслолын үйл ажиллагааг ЦЕГ-ын Авто баазад зохион байгуулав.
“Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагаас 4 ханатай гэр 3, 5 ханатай гэр 3, нийт 6 гэрийг, Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс 5 ханатай 2 ширхэг гэр нийт 8 гэрийг хүлээлгэх өгөх ажлын хүрээнд ахмад ажилтан Ц.Бухаагийн гэрт ОНЦХАТөвийн Сүлд чуулгын дуучин, морин хуурч нар гэрийн жавар үргээн ая дуу өргөсөн юм.
Мөн Монголын улаан загалмайн нийгэмлэгээс олгосон хоёр гэрийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахмад ажилтан Л.Цэрмаа, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахмад ажилтан Л.Ганбаатар нарт олголоо.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар
URL: