Нэр наймаалцах буюу З.Энхболдын улстөрийн тоглолт

enhbolddСаяхан УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Өр” гэдэг үгийг “өглөг” гэдэг үгээр солъё. Тэр байтугай тэнгэрийн тааллаар Н.Алтанхуягийг нэрээ солисноор төрийн өндөрлөгт гарч чадсан гэж сенсаацалсан.

Үүнийг ард түмэн хувь хүнийх нь байр суурь гэж хүлээж авсан. Гэсэн ч энэ хувь хүний байр суурь биш АН-ын санаа байж болох юм. Ингэж хардах учир гэвэл ТТЭН-аас 70-р тойрогт нэр дэвшиж байгаа П.Бямбачулуун өөрийн нэрээ Лүндээжанцан болгож өөрчилсөн хэрэг явдал гарлаа.

Энэ хэргийн цаана АН-ын дарга З.Энхболд байх магадлалтай. Учир нь 70-р тойрогт МАН-аас хашир туршлагатай парламентич Д.Лүндээжанцан нэр дэвшиж байгаа бөгөөд З.Энхболд энэ хоёрын дунд гол өрсөлдөөн явах бөгөөд Д.Лүндээжанцангийн санал хуваах зорилгоор энэхүү үйлдлийг хийсэн байж болох юм.

Ер нь улстөрчдийн амбиц янз янзаар илэрч байгаа өнөө үед эцэг эхийн өгсөн нэрийг хүртэл уландаа гишгэж улстөржиж байгаа энэ мэт хүмүүст итгэх итгэл ард түмэнд байхгүй л болов уу.

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих